2026.09.19 Бямба гараг
УБ цаг агаар, УБ
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. 

Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. 

Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ. 

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.



Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"AI PLEDO" СИСТЕМИЙГ СУРЛАГЫН ХОЦРОГДОЛТОЙ ХҮҮХДҮҮДЭД ТУРШИНА
51 мин өмнө 3
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
1 цагийн өмнө 38
40 ДЭХ УДААГИЙ НОМЫН БАЯРТ ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛЖ БАЙНА
1 цагийн өмнө 40
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2 цагийн өмнө 7
АЗИЙН НААДАМД МОНГОЛ УЛСЫН 300 ГАРУЙ ТАМИРЧИН 31 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2 цагийн өмнө 41
АШУҮИС, ТОКУШИМА ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭД ВИРУСТ ГЕПАТИТЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2 цагийн өмнө 9
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
9 цагийн өмнө 49
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
11 цагийн өмнө 53
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа
11 цагийн өмнө 16
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
11 цагийн өмнө 13
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
11 цагийн өмнө 44
Япон улсын дэмжлэгээр 1000 IPad-ыг Ерөнхий Боловсролын 40 сургуульд хүргүүлнэ
2026-09-18 55
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа
2026-09-18 56
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
2026-09-18 52
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
2026-09-18 23
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
2026-09-18 20
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
2026-09-18 23
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
2026-09-18 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
2026-09-18 53
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
2026-09-18 54
1 / 1