2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ

Энэхүү мэдээлэл нь зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой. 

Сэрэмжлүүлэг болгох үүднээс Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зам тээврийн ослын хэргийг тоймлон хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн ... сумын Соёлын ордны танхимын эрхлэгч Л.Ю нь тус аймгийн ... суманд зохион байгуулагдах сургалтад оролцохоор соёлын ордны нэр бүхий 3 ажилтан, өсвөр насны 1 хүний хамт Ланд-100 загварын тээврийн хэрэгслээр Шаамар сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож, замын эвдрэлийг тойрч гарах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, 4 хүний амь нас хохирсон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-ад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Прокуророос Л.Ю-г орон нутагт томилолтоор явуулахдаа аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хангаагүй ажил олгогч “Соёлын ордон”, мөн Шаамар сумд харьяалагдах хатуу хучилттай авто замын засвар, бэлэн байдлыг хариуцсан “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийг тус тус иргэний хариуцагчаар татсан байна.

Тус тээврийн хэрэгслийн жолооч Л.Ю нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Үүнд:

-12.3 дахь заалт: “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”;

-12.1 дэх заалт: “жолооч хөдөлгөөний агаарын нөхцөл, эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”;

-11.3 дахь заалт: "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Л.Ю-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрт нийт 105.9 сая төгрөг төлснийг дурдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Амь хохирогч (насанд хүрээгүй хүн) -ийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгөний үлдэгдэл 96.6 сая төгрөг, мөн хохирогч нарын ар гэрийн сэтгэцэд учирсан хор уршигт тус бүр 99 сая төгрөг, нийт 396 сая төгрөгийг шүүгдэгч Л.Ю болон иргэний хариуцагчаар татагдсан Сэлэнгэ аймгийн ... сумын “Соёлын ордон”, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иас тус тус хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ
4 цагийн өмнө 23
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
5 цагийн өмнө 57
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
5 цагийн өмнө 21
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
5 цагийн өмнө 21
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
5 цагийн өмнө 55
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
6 цагийн өмнө 31
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
6 цагийн өмнө 54
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
6 цагийн өмнө 20
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
6 цагийн өмнө 56
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
7 цагийн өмнө 57
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
7 цагийн өмнө 60
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
8 цагийн өмнө 75
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
8 цагийн өмнө 57
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
9 цагийн өмнө 21
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
9 цагийн өмнө 23
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
10 цагийн өмнө 30
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
10 цагийн өмнө 57
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
10 цагийн өмнө 60
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
10 цагийн өмнө 62
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
11 цагийн өмнө 71
1 / 1