2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хууль санаачлагчид хамтран “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэх зорилгоор ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Даатгалын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагууд оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт болон санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Мандхай удирдан, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд болон холбогдох салбарын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Оролцогчид санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалт, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал, зөвлөмжөө илэрхийлэв. 

Хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас болон бусад зохицуулалттай санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, мэдээллийг ил тод, ойлгомжтой болгох, хэрэглэгчдэд шударга, тэгш үйлчлэх зарчмыг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. 

 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, хуулийн төслийн зохицуулалтыг салбарын онцлог, хэрэгжилтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгох ажилд тусгана. 

Сэтгэгдэл 0
0/1000
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ
53 мин өмнө 9
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
2 цагийн өмнө 47
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
2 цагийн өмнө 15
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
2 цагийн өмнө 15
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2 цагийн өмнө 49
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
2 цагийн өмнө 23
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
2 цагийн өмнө 46
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2 цагийн өмнө 15
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
3 цагийн өмнө 50
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
3 цагийн өмнө 51
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
3 цагийн өмнө 55
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
4 цагийн өмнө 70
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
5 цагийн өмнө 53
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
5 цагийн өмнө 17
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
5 цагийн өмнө 19
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
7 цагийн өмнө 25
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цахилгаан машин цэнэглэх цэгтэй болжээ
7 цагийн өмнө 52
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
7 цагийн өмнө 58
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
7 цагийн өмнө 60
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
8 цагийн өмнө 69
1 / 1