Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргалаа.
Сүүлийн үед Европын зарим оронд жагсаал цуглаанаас эмх замбараагүй байдалд шилжиж, үймээн дэгдсэнтэй холбогдуулан Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Вена хотноо 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 26-ны өдөр тус тусын зорилго, чиглэл бүхий 4 тусдаа жагсаал зохион байгуулагдахаар байгаа бөгөөд Австрийн Засгийн газраас аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээ авч буйгаа хэвлэлээр мэдэгдсэн.
Өнгөрсөн 7 хоногт Европын зарим орон, түүний дотор Австрийн хөрш орнуудад болсон үйл явдлаас харахад жагсаал цуглаанаас тооцоолоогүй өрнөл, эрсдэл гарч болзошгүй тул Австри улсад оршин сууж, амьдарч буй Монгол иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, зорилго, сэдэл, зохион байгуулалтыг нь мэдэхгүй аливаа жагсаал цуглаан, олныг хамарсан арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ