Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн санал хураалтаа хийж алх цохиход 826,000 иргэний сонголтыг шууд хориглох хэмжээнд хүрэх юм.
2026 оны тооцоогоор Монгол Улсад янжуур, халаадаг болон цахилгаан тамхи хэрэглэдэг нийт 1.08 сая орчим хүн байна.

Үүнээс:
• Янжуур хэрэглэдэг 800 мянган хүний 70 хувь буюу 560 мянга;
• Халаадаг тамхи, вэйп хэрэглэдэг 280 мянган хүний 95 хувь буюу 266 мянга нь амт, үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэдэг.
Ингэснээр нийт 826 мянган хүн буюу хэрэглэгчдийн 76.5 хувийн сонголтыг амт, үнэрийн хориг хязгаарлана.
Хоригт өртөх бүтээгдэхүүнд халаадаг тамхи болох IQOS бэрндийн HEETS, TEREA төрлийн Turquoise, Purple Wave, Green Zing, Black Menthol, Black Purple Menthol, Black Yellow Menthol, Ruby Fuse, Oasis Pearl, Sun Pearl, Riviera Pearl зэрэг гаа, жимс, үнэр оруулсан сонголтууд багтана.
Мөн Монголын зах зээлд худалдаалагддаг SNOWPLUS, RELX, WAKA, VOOKBAR, VOZOL, DINNERLADY зэрэг вэйп брэндийн алим, усан үзэм, тарвас, манго, тоор, гүзээлзгэнэ, нэрс, нимбэг, кола, гаатай, menthol болон ice төрлийн бараг бүх бүтээгдэхүүн худалдаалагдах боломжгүй болох юм.
Өөрөөр хэлбэл брэндийн нэрийг шууд хориглоогүй ч эдгээр брэндийн борлуулалтын үндсэн хэсгийг бүрдүүлдэг амттай бүтээгдэхүүнүүд бүгд хоригт орно.
Янжуур тамхин дээр гэхэд онцгой албан татварыг нэг хайрцагт 836 төгрөгөөс 2,000 төгрөг болгосноор тамхины татвараас 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байгаа. Үүний 76 хувь нь ойролцоогоор 494 тэрбум төгрөг болно.
Энэ нь 494 тэрбум төгрөг шууд алга болно гэсэн үг биш. Харин 826 мянган хэрэглэгчийн эрэлт хууль ёсны зах зээлээс хууль бус импорт, гар дээрх худалдаа, сошиал сүлжээ болон “лангуун доорх” борлуулалт руу шилжвэл ийм хэмжээний татварын орлого эрсдэлд орж болзошгүй гэсэн тооцоо юм.
826 мянган хэрэглэгч хориг тавьснаар алга болохгүй. Харин тэдний төлж байсан татвар, худалдан авалт нь улсын төсвөөс хар зах руу шилжих эрсдэл бий болоход хаяанд иржээ.
Одоогоор сэтгэгдэл алга.