2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

40 ДЭХ УДААГИЙ НОМЫН БАЯРТ ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Нийслэл хотын иргэдийн хүсэн хүлэдээг баяруудын нэг бол яах аргагүй хавар, намартаа зохион байгуулагддаг "Номын баяр" билээ. Энэ жилийн хувьд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо хийхэд чиглэж байгаагаараа онцлог. Мөн Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг 10 орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын соёлын төлөөлөл оролцож, гадаад оролцогчдын хэсэг болон олон улсын Business-to-Business (бизнесээс бизнест) буюу байгууллага, компаниуд хоорондоо шууд уулзаж, хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх уулзалтыг зохион байгуулна.

Номын баярын гурван өдрийн турш Зохиолчдын хэсэг, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.

Уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант” шагнал гардуулах ёслол боллоо. Улаанбаатар грант шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлийг хамтран бичсэн судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нар хүртсэн бол “Мэргэн ном” цомыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана “Шүгдэн” роман, "Оюунлаг эргэлт медиа групп"-ийн Ergelt.mn сайтын сэтгүүлчдийн хамтын бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номоороо хүртлээ. 

Номын баярыг анх 2007 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2012 онд “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон. 2021 онд хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэх болсон бөгөөд 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Номын баярыг жил бүүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулдаг ажээ.


Сэтгэгдэл 0
0/1000
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
9 цагийн өмнө 74
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
10 цагийн өмнө 26
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
10 цагийн өмнө 55
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
11 цагийн өмнө 67
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
11 цагийн өмнө 57
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
11 цагийн өмнө 22
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
2026-11-03 59
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2026-11-03 57
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2026-11-03 60
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-11-03 63
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
2026-11-03 63
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
2026-11-03 26
АТГ: Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
2026-11-03 62
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгаа дуусжээ
2026-11-03 56
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина
2026-11-03 62
Сувилахуйн дөрөв дэх удаагийн олон улсын симпозиум зохион байгуулагдана
2026-11-03 60
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-11-03 92
Томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна
2026-11-03 60
Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна
2026-11-02 86
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
2026-11-02 71
1 / 1