2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Шүүгдэгч С.Эрдэнэхүү эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.




Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2026 оны 9-р сарын 18-ны өдрийн 09.00 цагт товлон, тус өдөр хэлэлцээд ажлын цаг дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулж, энэ өдөр шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шүүгдэгч Э-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,


    шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,


    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн,


    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.


    Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “...хохирогч Н-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тус тус тогтоогджээ.


    Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан.


    Шүүхээс хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 27,720,000 төгрөгөөр,


    насанд хүрээгүй хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,840,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг 43,560,000 төгрөгөөр тогтоож хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.


    Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирлыг нөхөн төлөх ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авлаа.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж,


    5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн тус шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл завсарлуулсан болно.

Сэтгэгдэл 0
0/1000
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
10 мин өмнө 2
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2 цагийн өмнө 27
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2 цагийн өмнө 58
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2 цагийн өмнө 56
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
3 цагийн өмнө 25
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
4 цагийн өмнө 32
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
4 цагийн өмнө 25
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
4 цагийн өмнө 58
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
5 цагийн өмнө 73
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
5 цагийн өмнө 60
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
5 цагийн өмнө 29
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
5 цагийн өмнө 75
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
5 цагийн өмнө 63
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 76
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 75
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 34
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 82
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2026-11-05 35
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 42
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2026-11-05 76
1 / 1