2026.10.18 Ням гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д өнөөдөр /2026.09.08/ бараалхав.  

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний түвшинд манай улсад анх удаа айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед төрийн айлчлал хэрэгжиж буйд баяртай байна гэлээ.

Монгол Улс, Монтенегро Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. 

Хэдийгээр хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бэхжээгүй байгаа ч Монтенегро Улсын парламентын гишүүд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хамтран сургуулийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг судалж, урьдчилан сэргийлэх, зохих шийдлүүдийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж буйг дуулгалаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, цаашид Монгол Улсын Их Хурал, Монтенегро Улсын Парламенттай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, парламентын найрамдлын бүлгүүдийг харилцан байгуулж, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Мөн Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг болох Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад саяхан хэрэгжүүлснийг тэмдэглээд энэ хүрээнд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үр дүнтэй яриа, хэлэлцээг амжилттай хийснийг дуулгалаа. 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд, Монгол Улсад хийж буй эрхэм Ерөнхийлөгчийн түүхэн айлчлал амжилттай, үр дүнтэй болж, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны бат бөх суурь тавигдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, Монгол Улсад хийж буй төрийн дээд, өндөр түвшний айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх шинэ хуудсыг нээж буйг онцлон тэмдэглэсэн юм.  Ялангуяа Монгол Улстай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Яков Милатович С.Бямбацогт даргын тухайд Улсын Их Хуралд таван удаа сонгогдсон нь төр, нийгмийн зүтгэлийнх нь үнэ цэнийн илэрхийлэл хэмээн хүндэтгэж буйгаа илэрхийлээд Монтенегро Улсын Парламентын нэрийн өмнөөс тус улсад айлчлахыг албан ёсоор урилаа.

Түүнчлэн хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийг байгуулах, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалан, Р.Батболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв. 


Сэтгэгдэл 0
0/1000
“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2026-10-17 22
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-10-17 59
Н.НАРХАЖИД, Э.ОДГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-17 20
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-17 55
НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
2026-10-16 38
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
2026-10-16 25
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
2026-10-16 65
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
2026-10-16 57
“Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо
2026-10-16 28
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 33
Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна
2026-10-16 29
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
2026-10-16 28
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-16 67
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
2026-10-16 33
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2026-10-16 63
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-16 63
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
2026-10-16 62
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
2026-10-16 29
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болно
2026-10-16 74
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2026-10-16 31
1 / 1