2026.10.24 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ

Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд санхүү, нийцлийн аудит эхлүүллээ. Аудитын нээлтийг өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Баярсайхан хийж, шалгагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцууллаа.uploaded picture

Тус аудитаар COP17 бага хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт, төсөвт тусгасан байдал, төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн санхүүжилт, зарцуулалтын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх юм. Аудитад COP17-г зохион байгуулах Үндэсний хороо, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагыг хамруулахаар төлөвлөж байна. Аудитын хүрээнд 2023-2026 онд дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн анхан шатны баримт, худалдан авах ажиллагааны гэрээ болон бусад холбогдох баримт материалыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгнө. Аудитын нээлтийн үеэр шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, аудитын багтай хамтран ажиллахыг онцлон дурдлаа.


Сэтгэгдэл 0
0/1000
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 68
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 26
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 23
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 65
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 22
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 21
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 53
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 23
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 62
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 24
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 21
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 55
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 61
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
2026-10-23 58
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
2026-10-23 60
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
2026-10-23 57
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
2026-10-23 23
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
2026-10-23 23
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-23 21
1 / 1