2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Монголын оюутнууд дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах түүхэн боломж нээгдлээ

Есдүгээр сарын 15-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж Монголын оюутнууд Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Улсын NCUK-ийн түншлэлийн сүлжээнд багтдаг 100 орчим их сургуульд, 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж байна.

NCUK байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудын жагсаалтад ордог 11 их сургуулиуд багтдаг.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС бизнесийн санал боловсруулан хүргүүлж, хөтөлбөрөө сонгон, оюутны элсэлтийг зохион байгуулна. Эхний ээлжид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцуулахад анхаарч ажиллаж байна.

Ингэснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 215 тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар 2+2 санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд бакалаврын түвшинд 3, 4 жил суралцах төлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилдэг байсан бол энэхүү хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлснээр улсын төсвөөр санхүүжүүлэх зээлийн дүн багасаж, Боловсролын зээлийн сангийн зээлийн хүртээмж нэмэгдэх нөхцөл үүснэ. 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын хүний нөөцийг бэлтгэхэд томоохон нөлөө үзүүлж, сургалтын баазыг сайжруулах боломжтой. Мөн 4 жил гадаадад суралцахад гардаг санхүүгийн өндөр төлбөр багасана. 

Одоогийн байдлаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын 600 орчим оюутан суралцаж байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт хөтөлбөрөөр 75 оюутан, Боловсролын зээлийн сангийн зээлээр 52 оюутан, буцалтгүй тусламжаар 1 оюутан тус тус суралцаж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 107
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 30
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 27
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 63
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 69
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 24
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 64
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 23
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 24
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 55
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 68
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 70
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 66
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 27
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 70
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 65
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1