2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/823 дугаар тушаалаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гарц байгуулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллаж байна.


Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 09 сарын 17-ны өдөр тухайн байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхантай мэдээлэл солилцов. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөлийн гишүүн, Монголын байгаль хамгаалагчдын холбооны гүйцэтгэх захирал, биологич С.Баярхүү, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх Ё.Онон болон холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, эхний экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтлоо.


Богдхан уул нь 1996 онд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, байгаль, түүх, соёлын онцгой үнэ цэнтэй газар юм. 

Халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон зүйлийн зэрлэг амьтны амьдрах орчин болсон энэ уул хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжийн нөлөөгөөр бусад байгалийн бүсээс таслагдаж, амьтдын нүүдэл, шилжилтийн зам хумигдаж байна. ЮНЕСКО-ийн мэдээлэлд эдгээр амьтадыг шим мандлын нөөц газрын хамгааллын чухал ач холбогдолтой амьтдын тоонд дурдсан байдаг. Ялангуяа халиун буга, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын Туул гол руу орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдаж, зам тээврийн осолд өртөх, зэрлэгшсэн нохойд хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах тохиолдол гарч байгаа нь экологийн гарц байгуулах бодит хэрэгцээг харуулж байна.


Төлөвлөж буй гарц нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн боломжийг нэмэгдүүлж, амьдрах орчны холбоосыг сэргээх, зам тээврийн осол болон бусад эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Энэ бүтээн байгуулалтыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болсон. 


Талуудын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг бодит ажил болгох, экологийн гарцыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцлов.


Сэтгэгдэл 0
0/1000
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
27 мин өмнө 35
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
35 мин өмнө 1
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
41 мин өмнө 2
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
48 мин өмнө 1
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
1 цагийн өмнө 38
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
1 цагийн өмнө 43
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
2 цагийн өмнө 53
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
3 цагийн өмнө 46
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
4 цагийн өмнө 53
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
4 цагийн өмнө 54
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 136
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 39
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 37
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 72
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 79
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 31
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 40
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 72
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 34
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 32
1 / 1