2026.09.09 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа
1 цагийн өмнө 1

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Алтангадас” парламентын сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг “Нээлттэй парламент ба нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн дэг” сэдвээр зохион байгуулав. 

Сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Гандулам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Нээлттэй парламентын газрын дарга М.Амарбаяр нар сэтгүүлчдэд сургалт явуулж, мэдээлэл өгсөн юм.

 


Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас зарласан “Сайн парламент” сэдэвт шилдэг видео контент, нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих зорилгоор тус уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдөр зарласан юм. 


Уралдаанд телевиз, сайт, сонины сэтгүүлчид, контент бүтээгчдээс нийт 17 нийтлэл, 20 гаруй видео бүтээл ирүүлжээ. Хөндлөнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг эдгээр бүтээлүүдээс нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, шинэлэг, бүтээлч шийдэл болон удирдамжид заасан бусад шаардлагыг харгалзан тодруулсан юм.

ШИЛДЭГ ВИДЕО КОНТЕНТ төрөлд:     

               II байр: “Tsahiur.mn” сайтын “Цахиур” баг

               III байр: “Dobu.mn” сайтын сэтгүүлч Б.Хонгорзул

               Тусгай байр:  ”Newsroom.mn” сайтын сэтгүүлч Б.Батцэцэг

                                      “Zug.mn” сайтын сэтгүүлч Б.Чимэдлхам

                                          ”Subeedei.mn” сайтын сэтгүүлч Ц.Гэрэлмаа

 ШИЛДЭГ НИЙТЛЭЛ төрөлд:

               “UIH.mn сайтын сэтгүүлч Г.Батзаяа

               “Erennews.mn” сайтын сэтгүүлчН.Элбэгжаргал

                “Bataar.mn” сайтын сэтгүүлч Д.Оюун-Ундрах

                Сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр

                “Ulsturch.mn” сайтын сэтгүүлч З.Батхуяг нарын нийтлэл тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
45 мин өмнө 1
Ухаалаг утасны болон И Монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой
56 мин өмнө 1
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
1 цагийн өмнө 3
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
1 цагийн өмнө 4
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа
1 цагийн өмнө 2
АЙЛЧЛАЛ: БЭЭЖИН ХОТЫН ДАШИН ДҮҮРГИЙН УСТӨРӨГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИШИГ БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА
1 цагийн өмнө 3
Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
1 цагийн өмнө 3
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
1 цагийн өмнө 4
Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
1 цагийн өмнө 7
AТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
1 цагийн өмнө 6
ХОРЬДЫН САРНААР: Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь
2026-09-08 17
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХОТ, СУУРИН ГАЗАРТ ХҮРЭН БААВГАЙ ОРЖ ИРЭХЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2026-09-08 50
Нефтийн бүтээгдэхүүний хаягдал болон лагийг ил задгай хаяжээ
2026-09-08 49
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
2026-09-08 13
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
2026-09-08 50
“Айтиэм Монголиа 2026” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-09-08 20
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
2026-09-08 17
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 81.1 тэрбум төгрөгийг төлүүллээ
2026-09-08 48
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2026-09-08 15
Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан өнгөөр гоёжээ
2026-09-08 50
1 / 1