2026.09.19 Бямба гараг
УБ цаг агаар, УБ
АШУҮИС, ТОКУШИМА ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭД ВИРУСТ ГЕПАТИТЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 цагийн өмнө 2

АШУҮИС болон Япон улсын Токушима их сургууль хамтран хэрэгжүүлж буй SATREPS хөтөлбөрийн хүрээнд Жайка олон улсын байгууллага, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран “Хамгийн чухал нь эрүүл мэнд”-2026 сэтгүүлчдийн үндэсний уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор Б.Дамдиндорж нээж, оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тэрээр эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, судалгааны үр дүнг олон нийтэд үнэн зөв, ойлгомжтой хүргэхэд сэтгүүлчдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцоллоо.

Япон улсын Токушима их сургуулийн Төгсөлтийн сургуулийн Бичил амь судлалын тэнхимийн вирус судлалын профессор, төслийн Япон талын ерөнхий судлаач Такааки Кома “Вируст гепатит гэж юу вэ? Гепатит Дельта вирус яагаад чухал вэ?”, Токушима их сургуулийн Эмгэг судлал, лабораторийн АУ-ны тэнхимийн профессор Цүнэяма Койчи “Вируст гепатит ба элэгний хорт хавдар: Оношилгоо ба эмгэг жам”, Япон улсын ХӨСҮХ-ийн Эм хөгжүүлэлтийн албаны дарга Ваташи Койчи “Вируст гепатитаас урьдчилан сэргийлэх: Вакцинжуулалт болон эмчилгээний өнөө үеийн боломж”, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, сургуулийн захирал АУ-ны доктор, профессор, төслийн Монгол талын ерөнхий судлаач Ч.Баттогтох “Гепатит вирусийн халдварт өртөх эрсдэлт зан үйл” сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Уг арга хэмжээний хүрээнд гепатит вирусийн халдвар дамжих зам, халдварт өртөх эрсдэлт зан үйл, эрсдэлт хүчин зүйлсээс гадна оношилгоо, эмгэг жам, урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалт, эмчилгээний орчин үеийн боломжийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй цогц мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн байна.

Сургалтын төгсгөлд ирэх онд хийхээр төлөвлөж байгаа гепатит дельта вирусийн халдварын тархалтыг тогтоох үндэсний хэмжээний судалгааны талаар танилцуулга хийлээ.

Ивээн тэтгэлэгт мэдээ

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

40 ДЭХ УДААГИЙ НОМЫН БАЯРТ ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛЖ БАЙНА
30 мин өмнө 3
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
47 мин өмнө 2
АЗИЙН НААДАМД МОНГОЛ УЛСЫН 300 ГАРУЙ ТАМИРЧИН 31 ТӨРӨЛД ӨРСӨЛДӨЖ БАЙНА
53 мин өмнө 34
АШУҮИС, ТОКУШИМА ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭД ВИРУСТ ГЕПАТИТЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 цагийн өмнө 3
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
8 цагийн өмнө 48
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
10 цагийн өмнө 53
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа
10 цагийн өмнө 16
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
10 цагийн өмнө 13
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
10 цагийн өмнө 44
Япон улсын дэмжлэгээр 1000 IPad-ыг Ерөнхий Боловсролын 40 сургуульд хүргүүлнэ
2026-09-18 55
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа
2026-09-18 56
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
2026-09-18 52
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
2026-09-18 23
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
2026-09-18 20
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
2026-09-18 21
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
2026-09-18 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
2026-09-18 53
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
2026-09-18 54
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
2026-09-18 25
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
2026-09-18 60
1 / 1