SKIF Yudansha-Kai нь SKIF-ийг үндэслэгч, Их мастер Сокэ Хироказү Каназавагийн санаачилгаар бий болсон бөгөөд дэлхийн улс орнуудын SKIF-ийн хар бүстэн, Дан зэрэгтэй каратэчдийг нэгтгэж, каратэгийн уламжлал, техник, ёс суртахуун, философийг хадгалан хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.

Тус байгууллагыг Хонконгийн нэрт Шихан, SKIF-ийн 9-р Дан, Доктор Philip Kwok ерөнхийлөгчөөр удирдан ажиллаж байна.
Өнөөдөр ямартай ч Намсрайн Чинзориг миний бие болон
Жамсранжавын Алтансүх
Чинзоригийн Есөн-Эрдэнэ
Энхтөрийн Ананд
Мөнхбаярын Хулан
Идэрзаяагийн Бат-Ананд
Пхагвасүрэнгийн Мөнхсүлд нар хар SKIF Yudansha-Kai-ийн гишүүнчлэлтэй боллоо.

Бидний хувьд энэхүү гишүүнчлэл нь зөвхөн олон улсын байгууллагад элссэн үйл явдал биш. Харин Монголын каратэгийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх, багш нарынхаа мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, каратэгийн жинхэнэ мөн чанар, уламжлал, ёс суртахууны үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэсэн нэгэн чухал алхам юм.
Бусдыг хүндэтгэж, өнөөдрийн амжилтаа бататган, ирээдүйн үеэ урамшуулан хөгжүүлье.

Гишүүнчлэлийн зорилго, ач холбогдол
1. Олон улсын хар бүстнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
Дэлхийн улс орнуудын туршлагатай багш, дасгалжуулагч, хар бүстнүүдтэй мэргэжлийн холбоо тогтоож, мэдлэг, туршлага, арга барилаа харилцан солилцох боломж бүрдэнэ.
2. Каратэгийн уламжлал, үнэт зүйлсийг хадгалан хөгжүүлэх
Шотокан каратэгийн уламжлалт техник, бэлтгэлийн арга зүй, ёс суртахуун, хүмүүжлийн зарчмыг залуу үед өвлүүлэн үлдээх, Каназава Сокэгийн каратэ-до философийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулна.
3. Багш, дасгалжуулагчдын мэргэжлийн хөгжлийг дэмжих
Олон улсын сургалт, семинар, хар бүстнүүдийн уулзалт, техникийн солилцоонд оролцох замаар багш, дасгалжуулагчдын ур чадвар, мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх боломж нэмэгдэнэ.
4. Зэрэг дэв, техникийн ур чадварын хөгжлийг дэмжих
Дан зэрэгтэй каратэчдийн мэргэжлийн харилцаа, техникийн түвшин, туршлага солилцоог хөгжүүлж, каратэгийн чанартай өсөлтийг дэмжинэ.
5. Монголын каратэгийн олон улсын нэр хүндийг бэхжүүлэх
Монголын хар бүстнүүдийг дэлхийн каратэгийн мэргэжлийн хүрээлэлтэй холбож, Монголын каратэгийн хөгжил, амжилт, туршлагыг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой.
6. Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх
Хар бүс бол зөвхөн эзэмшсэн техник, авсан зэрэг дэвийн илэрхийлэл биш. Энэ бол олон жилийн хөдөлмөр, сахилга бат, тэвчээр, хариуцлага, бусдад үлгэрлэх үүргийн илэрхийлэл юм. Иймд хар бүстнүүдийн хамтын ажиллагаа нь дараагийн үеийн каратэчдийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.
Respect the tradition. Celebrate the champions. Inspire the future.