2026.09.09 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026 оны 09-р сарын 08-ны хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь танилцууллаа. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Т.Мөнхсайхан, С.Лүндэг, М.Ганхүлэг, Ц.Мөнхбат, Б.Уянга, Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, С.Замира, М.Мандхай, П.Батчимэг, Н.Наранбаатар, Ж.Чинбүрэн, А.Ундраа, Р.Сэддорж нар хүрэлцэн ирж, ирц 51.7 хувьд хүрснээр хуралдаан эхлэсэн юм.

Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Н.Алтаншагай, Н.Наранбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга, Ц.Туваан, Г.Ганбаатар, М.Мандхай, С.Замира, Б.Жаргалан, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлэв.

Гишүүд төсвийн тодотголын төсөлд стратегийн зарим бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан нь хэдий хугацааны нөөц болохыг, энэ нь эргээд инфляцид хэр нөлөөлөхийг, Малчны тухай хуулийг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт хөрөнгө суулгахад Засгийн газар ямар байр суурь баримталсан талаар тодруулж байлаа. 

Мөн байгаль орчин болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвөөс хэмнэлтийн жагсаалтад багтаж хасагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд суулгасан эсэх, малын эрүүл мэндийг сайжруулах хүрээнд вакцины төсвийг танасан эсэх талаар лавлаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авлаа.   

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
44 мин өмнө 1
Ухаалаг утасны болон И Монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой
55 мин өмнө 1
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
59 мин өмнө 3
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
1 цагийн өмнө 4
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа
1 цагийн өмнө 1
АЙЛЧЛАЛ: БЭЭЖИН ХОТЫН ДАШИН ДҮҮРГИЙН УСТӨРӨГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИШИГ БҮСТЭЙ ТАНИЛЦЛАА
1 цагийн өмнө 3
Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
1 цагийн өмнө 2
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
1 цагийн өмнө 3
Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ
1 цагийн өмнө 6
AТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
1 цагийн өмнө 5
ХОРЬДЫН САРНААР: Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь
2026-09-08 17
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХОТ, СУУРИН ГАЗАРТ ХҮРЭН БААВГАЙ ОРЖ ИРЭХЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2026-09-08 50
Нефтийн бүтээгдэхүүний хаягдал болон лагийг ил задгай хаяжээ
2026-09-08 49
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
2026-09-08 13
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа
2026-09-08 50
“Айтиэм Монголиа 2026” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-09-08 20
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
2026-09-08 17
Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 81.1 тэрбум төгрөгийг төлүүллээ
2026-09-08 48
АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2026-09-08 15
Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан өнгөөр гоёжээ
2026-09-08 50
1 / 1