Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай, хүртээмжтэй, цахим хэлбэрээр хүргэх, төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүй байх “Цахимаар нэн түрүүнд” зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудын хамтарсан хурал болж өнгөрсөн.
Хурлаар төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, цахим шилжилтийн явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн Улсын бүртгэлийн “ДӨТ” киоск төхөөрөмжийн үйлчилгээг төрийн үйлчилгээний цахим машин “ХУРДАН”-д нэгтгэх асуудлыг голлон хэлэлцэж, хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Энэхүү нэгтгэл нь иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, хялбар хүргэх, цахим үйлчилгээг уялдаа холбоотой хөгжүүлэхэд чиглэж байна.
Одоогоор сэтгэгдэл алга.