2026.09.16 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо

Монголын уул уурхай,эрдэс баялгийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох 'Mining week&Mining pro 2026 ‘арга хэмжээ эхэллээ. Тус арга хэмжээ "Уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо: Боломж ба сорилт" хэлэлцүүлгээр эхэлж, АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж үг хэлэв.


АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв уул уурхайн салбар дахь эмэгтэй ажиллах хүчний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, 2023 онд 10,521 байсан эмэгтэй ажиллах хүчний тоо 2025 онд 13,730 болж, хоёр жилийн хугацаанд 30.5 хувиар өссөн байна.


Тэрбээр эмэгтэйчүүд өнөөдөр геологи, уурхайн инженерчлэл, хүнд машин механизм, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага зэрэг олон чиглэлд ажиллаж байгааг тэмдэглээд, уул уурхайн салбарын цаашдын хөгжилд эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, манлайллыг бүрэн ашиглах шаардлагатайг онцолсон юм.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн жендэрийн асуудлын хүрээнд авч үзэх бус, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, мэргэжлийн үйл ажиллагаанд оруулж буй бодит хувь нэмэртэй нь уялдуулан авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.


Түүнчлэн уул уурхайн салбар нь олон мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, ур чадварын нэгдэл дээр хөгждөг тул эмэгтэйчүүдийг зөвхөн захиргаа, санхүү, бичиг хэргийн чиглэлээр бус, салбарын мэргэжлийн болон удирдах түвшинд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.


Мөн эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ бодит үр дүнд хэрхэн хүрч байгааг тогтмол үнэлж, цаашдын шийдвэрт тусгах шаардлагатайг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд 2026 онд уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй охид, эмэгтэй оюутнуудыг дэмжих нэгээс доошгүй тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хөндлөө.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
14 мин өмнө 0
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
15 мин өмнө 0
Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
24 мин өмнө 0
Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
27 мин өмнө 1
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа
30 мин өмнө 3
Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ
41 мин өмнө 2
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
49 мин өмнө 35
Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
53 мин өмнө 5
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв
56 мин өмнө 5
Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна
1 цагийн өмнө 5
Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна
1 цагийн өмнө 44
Засгийн газар 10.00 цагт хуралдана
2 цагийн өмнө 8
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 11 зам тээврийн осол бүртгэгдлээ
2 цагийн өмнө 45
Хүүхдийг 0-5 насанд номтой ойр өсгөснөөр хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвартай болгохын сацуу суралцахуйн амжилт болоод амьдралын чанарын суурийг тавьж өгдөг
3 цагийн өмнө 10
Монголын оюутнууд дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах түүхэн боломж нээгдлээ
3 цагийн өмнө 43
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөл хуралдав
3 цагийн өмнө 9
Буйр нуурт усан замын тээврийн “Хяналтын пост” ашиглалтад орлоо
3 цагийн өмнө 9
“Эрүүл монгол эрчүүд” арга хэмжээг зохион байгууллаа
3 цагийн өмнө 10
Эрдэс баялгийн салбар, ашигт малтмалын чиглэлд Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал дэвшүүлэв
3 цагийн өмнө 6
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
3 цагийн өмнө 11
1 / 1