2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл” хэрэгжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн Банкны Бүсийн захирал Жулиа М.Фрэйзер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар 2026-2032 онд Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын хурдацтай тэлэлт, гэр хорооллын төлөвлөлтгүй суурьшил нь хотын үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд 560 мянга орчим иргэн амьдарч, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд байгаа юм. Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй долоон байршилд нийт 66 км үерийн хамгаалалтын далан, суваг, 40 км борооны ус зайлуулах шугам хоолойг шинэчлэхээр төлөвлөж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид төслийн бэлтгэл ажилтай холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, төслийн ТЭЗҮ-ийг 100 хувь боловсруулж холбогдох байгууллагын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлүүлэн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Энэ төсөл нь Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хотыг бий болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтой” гэв.

Улаанбаатар хотын зүгээс төслийг бэлтгэл үе шатнаас санхүүжилт, хэрэгжилтийн шатанд аль болох богино хугацаанд шилжүүлэхэд Дэлхийн Банк группээс дараах дэмжлэгийг хүслээ

  • Төслийн үнэлгээ болон Дэлхийн Банкны дотоод батлах үйл явцыг үргэлжлүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
  • Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн нөхцөлийг тохиролцоход хамтран ажиллах;
  • Төсөлд хамгийн тохиромжтой санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн хэрэгжилтийн хугацааг алдагдуулахгүй байхад шаардлагатай үлдсэн ажлуудын талаар зөвлөмж, техникийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр үерийн эрсдэлийг 90 хүртэлх хувиар бууруулж, жилд 82.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой тооцоолол гаргажээ. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг учирч болзошгүй хохирлоос хамгаалж, хотын эдийн засаг, нийгэмд олон талын үр өгөөж бий болно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.


Сэтгэгдэл 0
0/1000
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
15 мин өмнө 1
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
1 цагийн өмнө 56
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2 цагийн өмнө 52
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
4 цагийн өмнө 34
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн өмнө 63
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
4 цагийн өмнө 60
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
5 цагийн өмнө 30
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
6 цагийн өмнө 33
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
6 цагийн өмнө 28
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
6 цагийн өмнө 63
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
7 цагийн өмнө 78
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
7 цагийн өмнө 66
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
7 цагийн өмнө 32
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
7 цагийн өмнө 79
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
7 цагийн өмнө 65
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 77
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 75
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 37
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 82
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2026-11-05 35
1 / 1