2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Дэлхийн шатрын 46 дахь удаагийн олимпиад эхэллээ

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг манай гарагийн сая сая шатарчид, шатар сонирхогчдын чих тавин хүлээдэг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад есдүгээр сарын 15-нд Узбекистаны Самарканд хотод албан ёсоор нээлтээ хийлээ.

Хоёр жил тутамд болдог олимпиадын нээлттэй болон эмэгтэй ангилалд 188 орны 400 орчим үндэсний шигшээ баг оролцож байна. “Оюуны спортын олимп” гэгдэх тус тэмцээнд Монголоос ФИДЕ мастер Б.Ану, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй баг оролцож байгаа юм.

Нэгдүгээр өрөгт Монголын эрэгтэй баг дэлхийн чансааны 155 дугаарт эрэмбэтэй Нидерландын бүрэлдэхүүнд багтдаг Аруба арлын багтай тоглоно. Багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Г.Амартүвшин, Х.Итгэлт, нөөц тоглогчоор Ү.Агьбилэг нар бий.

Харин эмэгтэйчүүд эхний өрөгт 109-д эрэмбэтэй Палестиний багтай өрсөлдөх юм. Багийн бүрэлдэхүүнд олон улсын мастер Б.Мөнгөнзул, их мастер Т.Мөнхзул, кандитат мастер Х.Баясгалан, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, нөөц тоглогчоор олон улсын мастер Б.Баярмаа нар багтсан.

Ташрамд дуулгахад, Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд амжилт юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 110
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 28
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 24
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 26
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 24
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 58
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 70
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 29
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 71
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 66
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1