2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл өглөө

Эрүүл мэндийн яамнаас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдал, цаашдын төлөв, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр хурал зохион байгууллаа.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр “Идэвхжил”-ийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насны, үүний 49.6 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81.0 хувийг 15 хүртэлх насны, 65.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Хурлаар томуугийн улиралд өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр дараах асуудлыг онцлон авч үзэж, холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

Үүнд:

Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчийг дэмжих: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор батлагдсан, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангах,

Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах: Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны “Томуугийн улиралд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, өвчлөлийн тархалт, эрсдэлийн өөрчлөлтөд тохирсон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах,

Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан санхүүжилтийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж, өдрийн эмчилгээ болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэн, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх чиглэл өглөө.

Сэтгэгдэл 0
0/1000
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
5 мин өмнө 0
"Улаанбаатар" пянз бүтээжээ
6 мин өмнө 0
ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байсныг таслан зогсоожээ
21 мин өмнө 34
Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл өглөө
1 цагийн өмнө 8
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
1 цагийн өмнө 42
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ
2026-10-28 39
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
2026-10-28 63
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
2026-10-28 25
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
2026-10-28 27
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-28 64
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
2026-10-28 36
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
2026-10-28 60
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-10-28 27
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
2026-10-28 61
Дотоодын гурил үйлдвэрлэгчдэд зориулан нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоно
2026-10-28 63
Таван мянган тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна
2026-10-28 66
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
2026-10-28 78
Чингис хаан үндэсний музей маргааш олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-10-28 60
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр японы талтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
2026-10-28 28
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 78 объектыг шалгажээ
2026-10-28 27
1 / 1