2026.09.16 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
55 мин өмнө 1

Энэ жилийн “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг “Сэрүүн Дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриатайгаар тэмдэглэн, дэлхий нийтээр соён гэгээрүүлэх, мэдлэг, мэдээлэл түгээх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна. 


БОУАӨЯ болон Озоны үндэсний албанаас энэ өдрийг хүрээнд хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд мэдээлэл өглөө. 

Энэ жил озоны давхаргыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны түүхэн амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэж байна.


Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ биелүүлж ирсэн. гидрофтортнүүрстөрөгч, фтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд болох хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн хэлсэн үгэндээ дурдав. 


Мөн цаашдаа Монгол улсын зүгээс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд энэ төрлийн бодисуудыг агаарт алдалгүй засвар үйлчилгээ хийж, ард иргэд болоод байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд илүү хариуцлагатай ажиллах шаардлага байгааг онцоллоо.  


2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан Дэлхийн 137 дахь орон болсон. Озон задалдаг болон Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импортын тусгай зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.


“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах бодит үр дүнд хүрсэн. Тухайлбал 2019-2026 оны хооронд Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын Холбоотой хамтран өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ зохион байгуулж, 81 засварчин, техникчдэд Чадамжийн гэрчилгээ олгосон, 2026 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр(UNEP)-ийн санхүүжилтээр хөргөх бодис тодорхойлогч 4 ширхэг төхөөрөмжийг хүлээн авч, шалган, Гаалийн Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн зэргийг дурдаж болох юм. 


Өнгөрсөн 40 жилийн турш Монреалийн Протокол нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ үүргээ гүйцэтгэсээр байх болно. Монреалийн Протоколын хэрэгжилт, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн сүүлийн 10 жилийн үйл явц нь шинжлэх ухаанд тулгуурласан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл, санхүүжилт болон үр дүнтэй түншлэл бодит өөрчлөлтийг бий болгож чаддагийг харуулж байна гэдгийг Озоны үндэсний албаны захирал проф. Ц.Адъяасүрэн онцлов. 


Хурлын төгсгөлд озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд идэвх санаачилгатай ажиллаж, үйл ажиллагаандаа тогтмол анхаарч буй хувийн хэвшлийн төлөөлөлд талархал гардууллаа. 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
12 мин өмнө 1
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
17 мин өмнө 1
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ
21 мин өмнө 1
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 мин өмнө 1
Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
39 мин өмнө 35
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө
55 мин өмнө 2
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
1 цагийн өмнө 46
“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
1 цагийн өмнө 36
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Оросын холбооны улсын Сүрьеэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
2 цагийн өмнө 6
12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ
2 цагийн өмнө 38
Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо
2 цагийн өмнө 35
О.Батчулуун: Төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд дуусгах үүрэг өглөө
2 цагийн өмнө 41
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна
3 цагийн өмнө 44
Цахим шилжилт, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хурал зохион байгууллаа
3 цагийн өмнө 6
ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
3 цагийн өмнө 7
Дэлхийн шатрын 46 дахь удаагийн олимпиад эхэллээ
3 цагийн өмнө 39
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
4 цагийн өмнө 6
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана
4 цагийн өмнө 37
Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн эхэллээ
4 цагийн өмнө 39
Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
4 цагийн өмнө 5
1 / 1