2026.10.23 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

ХОРЬДЫН САРНААР: Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь

“Эрт Урьдын Цагт театр”-ын “Театрчилсан аялал” энэ жил гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ удаагийн аяллын онцгой бүтээл нь “Хорьдын сарнаар” монодрам буюу ганц хүний жүжиг юм. Эртний Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан, язгууртан эмэгтэй зохиолчийн бичсэн, хүн төрөлхтний хамгийн анхны роман “Гэнжийн туульс”-аас сэдэвлэжээ. Мянга гаруй жилийн тэртээ Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан Мүрасаки Шикибү бол дэлхийн утга зохиолын түүхэнд нэрээ мөнхөлсөн нэрт зохиолч, яруу найрагч юм. Тэрээр эзэн хааны ордонд хатан Шошигийн дэргэд амьдарч байхдаа хүн төрөлхтний утга зохиолын үнэт өв болсон “Гэнжийн туульс” хэмээх гайхамшигт бүтээлээ туурвижээ. Энэ удаа бүтээлийн төвд “Гэнжийн туульс”-ын эсрэг дүр хэмээн тодорхойлогддог Кокидэн хатан байна. Түүний амьдралын цаана ямар хувь заяа, ямар сэтгэл зүрх, ямар шалтгаан нуугдаж байсан бол. Кокидэн хатны дүрийг зөвтгөх шалтгаан юу байсныг “Хорьдын сарнаар” моножүжгээс үзээрэй.

“Хорьдын сарнаар” жүжгийн зохиолч, найруулагчаар СТА Ганбатын Мишээл ажиллажээ. Тэрээр театрын урлагт жүжигчин, найруулагч, зохиолчийн олон талт бүтээлээрээ танигдсан бөгөөд олон улсын “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг жүжгийн зохиолч”, “Шилдэг найруулагч” зэрэг гурван удаагийн алтан цомын эзэн уран бүтээлч юм. Харин Кокидэн хатны дүрийг СТА Чимэдцэеэгийн Уранбилэг бүтээнэ. Тэрээр хүүхдийн, драмын, сонгодог болон олон төрлийн жүжгийн 60 гаруй гол болон туслах дүрийг тайзнаа амилуулсан туршлагатай жүжигчин бөгөөд “Гэгээн Муза” наадмын хоёр удаагийн алтан цомын эзэн юм. Энэ удаагийн тоглолтын хамгийн онцгой өнгө төрх нь зөвхөн тайзны бүтээлээр хязгаарлагдахгүй. Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд, шөнийн одот тэнгэрийн дор тоглогдох нь түүхэн орон зай, урлагийн бүтээлийг нэгэн цэгт огтлуулж буй хэрэг юм.

Тус жүжиг энэ сарын 20-ны өдөр 19 цагаас Богд хааны ордон музейн Ёслол хүндэтгэлийн талбайд болох ажээ. Тасалбарын үнэ 100 мянган төгрөг бөгөөд ердөө 200-хан ширхэгийг борлуулах юм байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
5 цагийн өмнө 63
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
5 цагийн өмнө 22
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
5 цагийн өмнө 20
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
6 цагийн өмнө 60
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
6 цагийн өмнө 19
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
6 цагийн өмнө 18
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
6 цагийн өмнө 49
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
6 цагийн өмнө 20
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
7 цагийн өмнө 58
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 21
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
7 цагийн өмнө 18
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
7 цагийн өмнө 20
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
8 цагийн өмнө 28
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
8 цагийн өмнө 56
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
8 цагийн өмнө 53
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
9 цагийн өмнө 57
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
9 цагийн өмнө 54
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
10 цагийн өмнө 20
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
11 цагийн өмнө 20
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
11 цагийн өмнө 18
1 / 1