2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

ОХУ-ын Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд С.А.Межин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Алтайн хязгаарын төлөөлөгчидтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Цагаан алт", “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атар-4” зэрэг Үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо. 

Мөн малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо, био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж, хүнсний аюулгүй байдал, экспорт, малчдын орлого, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэв. Монгол Улс нийт 70 сая толгой малтай бөгөөд үүнээс 20 сая толгой орчим нь эргэлтэд орж байна. Иймээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүрэн боломжтой. Гэхдээ зөвхөн түүхий эд экспортлохоос илүүтэйгээр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ дурдлаа.  


ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн сайд Сергей Анатольевич Межин хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тодорхой саналууд хэлэв. Тухайлбал, ОХУ-ын Алтайн хязгаараас Монгол Улсад үр тариа, улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, малын тэжээл нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд зохицон үр тарианы сорт гарган авах, Алтайн хязгаарт мал эмнэлэг, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургах, боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэлээ. 


Талууд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, боломжуудын талаар санал солилцож, өмнө нь байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны замын зураг, төлөвлөгөөг гаргахаар боллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 110
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 28
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 24
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 26
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 24
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 58
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 70
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 29
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 71
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 66
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1