2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Уул уурхай, ногоон эрчим хүчний шилжилтийн бодлогоор элчин сайд нарын хэлэлцүүлэг боллоо

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд “Уул уурхай ба ногоон эрчим хүч – Монголын байр суурь” сэдэвт Элчин сайд нарын хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Монгол Улс дахь гадаад улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид болон салбарын төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын эрчим хүчний хэрэглээ, ногоон шилжилт, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцов.


Б.Дашпүрэв хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өнөөгийн нөхцөл, цаашдын өсөлтийн төлөвийг танилцууллаа. 2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц хүрсэн бөгөөд уул уурхайн томоохон хэрэглэгчид 3.66 тэрбум кВт.ц буюу нийт хэрэглээний ойролцоогоор 29 хувийг хэрэглэсэн талаар мэдээлэв.

Тэрбээр уул уурхайн салбарын ногоон шилжилтийг зөвхөн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр хязгаарлахгүй, дизель түлшний хэрэглээг бууруулах, үйлдвэрлэл болон тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын технологийг үе шаттай нэвтрүүлэх шаардлагатайг онцоллоо.


Мөн Засгийн газрын бодлого нь уул уурхайн өсөн нэмэгдэж буй түлш, эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ импортын хамаарлыг бууруулж, дотоодын сэргээгдэх эрчим хүч болон шинэ технологид тулгуурласан тогтолцоонд шилжихэд чиглэж байгааг танилцуулав.


Хэлэлцүүлгийн үеэр уул уурхай, эрчим хүч, тээвэр, байгаль орчны бодлогын уялдааг хангах, уул уурхайн компаниудын өөрийн хэрэгцээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах боломжийг нэмэгдүүлэх, цахилгаан тээвэр болон хуримтлуурын технологийг хөгжүүлэх асуудлыг мөн хөндлөө.


Түүнчлэн өмнөх бодлогын хэрэгжилтээс авах сургамж, эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалт, эрчим хүчний аюулгүй байдал болон уул уурхайн салбарын нүүрстөрөгч багатай технологийн шилжилтийн талаар олон улсын төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 114
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 29
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 26
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 27
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 26
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 59
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 72
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 30
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 72
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 83
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1