2026.09.15 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Японы хиймэл дагуулыг Монголд нутагшуулах тухай санал солилцлоо
39 мин өмнө 37

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Япон улсын "Кисо Жибан" ХК, ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр төлөөлөгчид хиймэл дагуулын SAR технологийг (хиймэл дагуул дээр байрлуулсан идэвхтэй радарын тусламжтайгаар дэлхийн гадаргыг өндөр нарийвчлалтайгаар зураглах арга) ашиглан уул уурхайн хаягдлын далангийн ханын нуралт, хөрсний гулгалт, ус нэвчилт, бэлчээрийн гарц, газрын гадаргын хөдөлгөөн, хэв гажилт үүсэж байгааг тодорхойлох, урьдчилан мэдэх, хянах боломжтойг хэлэв. 

Японы хиймэл дагуулын тус технологийг Монголд нутагшуулж, хэрэглэхээр талууд харилцан санамж бичиг байгуулах талаар санал солилцов.

Энэхүү технологи нь Монголын уул уурхайн салбар төдийгүй нийгэм, байгаль орчин, эдийн засгийн салбарт үр ашигтай. Үүнд хоёр улсын хамтын ажиллагаа чухал болохыг "Кисо Жибан" ХК-ийн төлөөлөгчид онцолжээ.

  Б.Дашпүрэв “Талууд ажлын хэсэг гарган нээлттэй ярилцаж, цар хүрээгээ тодорхой болгосны дараа бодит ажил болох талаар ярьж, төслийн санхүүжилтийн дүн тодорхой болсны дараа санамж бичиг байгуулах саналтай байна” хэмээлээ. 

ЖАЙКА-гийн төлөөлөгчдийн зүгээс хамтын ажиллагааны төслийг бодит ажил болгоход Монгол Улсын дэмжлэг хэрэгтэйг илэрхийлэв. 


Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг Чех Улсын томоохон 9 хотод зохион байгуулжээ
27 мин өмнө 2
“MINING WEEK & MINEPRO 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн маргааш эхэлнэ
29 мин өмнө 1
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ
31 мин өмнө 2
“Номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
33 мин өмнө 2
Японы хиймэл дагуулыг Монголд нутагшуулах тухай санал солилцлоо
39 мин өмнө 38
Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 гэмт хэрэг бүртгэгдлээ
43 мин өмнө 35
Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий 15 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
53 мин өмнө 4
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
54 мин өмнө 5
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
1 цагийн өмнө 8
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
1 цагийн өмнө 7
Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 93 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2 цагийн өмнө 6
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
2 цагийн өмнө 45
Сэтгэц засал эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг боллоо
2 цагийн өмнө 9
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ
2 цагийн өмнө 36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа
2 цагийн өмнө 42
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
3 цагийн өмнө 9
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 43
Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалтын нийт ажлын явц 74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
4 цагийн өмнө 57
Улирлын томуугийн вакцины хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна
5 цагийн өмнө 11
“CROSSRAIL INTERNATIONAL” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-14 33
1 / 1