2026.11.04 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. 

Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. 

Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ. 

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.



Сэтгэгдэл 0
0/1000
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
11 цагийн өмнө 79
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
2026-11-03 26
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
2026-11-03 55
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2026-11-03 67
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2026-11-03 57
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2026-11-03 23
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
2026-11-03 59
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
2026-11-03 57
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
2026-11-03 62
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-11-03 63
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
2026-11-03 63
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
2026-11-03 26
АТГ: Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
2026-11-03 62
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгаа дуусжээ
2026-11-03 57
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина
2026-11-03 62
Сувилахуйн дөрөв дэх удаагийн олон улсын симпозиум зохион байгуулагдана
2026-11-03 60
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-11-03 96
Томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна
2026-11-03 60
Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна
2026-11-02 87
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
2026-11-02 71
1 / 1