2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Шахмал түлш худалдаанд гарлаа

2026-2027 оны халаалтын улирал өнөөдөр эхэлж, нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа. "Тавантолгой түлш" компани энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм. Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдахгүй. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 11 дүгээр сарын 01-нийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлнэ. Түлшний үйлдвэр одоо 24 цагаар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлш нөөцлөөд байна. Харин хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргана. Одоогийн байдлаар 27.5 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна. Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлаж, худалдаанд гаргах юм.


Иргэд Хотула апплейкшнаар нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнээр худалдан авна. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж, савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэж байна.</p>

Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
5 цагийн өмнө 74
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
6 цагийн өмнө 20
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
6 цагийн өмнө 18
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
7 цагийн өмнө 57
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
7 цагийн өмнө 60
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
8 цагийн өмнө 17
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
8 цагийн өмнө 25
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
8 цагийн өмнө 58
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
8 цагийн өмнө 19
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
8 цагийн өмнө 18
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
9 цагийн өмнө 20
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
9 цагийн өмнө 56
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
9 цагийн өмнө 51
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
9 цагийн өмнө 60
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
10 цагийн өмнө 65
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
11 цагийн өмнө 60
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
11 цагийн өмнө 21
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
11 цагийн өмнө 63
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 58
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 24
1 / 1