2026.11.06 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас өнөөдөр /2026.11.06/ Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн хүрээнд дөрвөн жилийн өмнөөс хэлэлцүүлж ирсэн энэ хуулийн төсөлд жил гаруйн өмнөөс ажилласныг тодотгов. Мөн Улсын Их Хурлын нэр бүхий 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газраас санал аван холбогдох зохицуулалтуудыг тусган сайжруулан боловсруулсан гэж байлаа.


0-02-06-b9689b8a32d91dfc43ac3d9e7bc97ad77c498bac9265e472ce1b727638863e8d_2259144dfeb.jpg

Хуулийн төсөл нь нийтийн эзэмшлийн орчинд төрийн болон нийтийн бүх үйлчилгээнүүдийг хүртээмжтэй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Энэ асуудалд тодорхой стандартыг тусгасан хууль тогтоомж байдаг хэдий ч, хууль хоорондын уялдаа холбоо байдаггүй. Иймд энэхүү төсөлнь хууль хоорондын харилцааг уялдуулан зохицуулах, хянах, хэрэгжилтийг нь хангахад чиглэснийг О.Саранчулуун гишүүн онцолсон.


0-02-06-1bbbaf631633711487876142f3705ccbda52ead60f034d9a82a912cc60dac8ea_225915876ad.jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хуулийн төслийн үйлчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй мянган иргэний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна 0-9 насны 725 мянга гаруй, 65-аас дээш насны 320 мянга орчим иргэн, 5 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 2 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эмэгтэй гээд ойролцоогоор 50-55 мянга орчим иргэн хамрагдана гээд, төслийг Монгол Улсын 21 аймгаар хэлэлцүүлсэн гэлээ.


0-02-06-2d8efc048b01a91f91819c81573fd04ecf446350ca39c1690a76ecd20a3c9a87_2259145203d.jpg

Монгол Улсын Их Хурлын С.Бямбацогт маш чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж буйг тодотгоод, энэ нь 126 гишүүнтэй парламент улс төрийн намуудын болон нийгмийн бүлгүүдийн олон талт төлөөллийг хангасны үр дүн гэдгийг онцолж байлаа.

Хуулийн төсөл 9 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүний амьдрах орчныг сайжруулах, олон талын оролцоог тусгасан тусгайлсан зохицуулалт хийн, салбар дундын бодлогоор шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх, үүрэг, оролцоог тодорхойлох, хүртээмжийн үнэлгээ хийх талаар холбогдох асуудлыг тусгасан байна.


0-02-06-d8b5dfdd5e7ecd3f61a8ea71b3c33744760ded25f656a2da0e8231cc86340bb6_2259145177b.jpg

Түүнчлэн барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээнд саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бие даан оролцох эрхийг хангахад чиглэсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөлд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0–3 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүмүүст төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.


0-02-06-8460bd51af7cbe33ddc1e9ef3eb2a8a6ac377335d7a107cafcd12fe586cc4b6a_2259145078a.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үндсэн чиг үүрэг болох хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмж сайжрах, төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг тодорхой болж хуулийн болон чиг үүргийн давхардал, хийдэл арилна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
13 мин өмнө 8
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
26 мин өмнө 41
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
27 мин өмнө 37
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
53 мин өмнө 8
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
1 цагийн өмнө 17
Хянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
2 цагийн өмнө 12
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2 цагийн өмнө 43
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
2 цагийн өмнө 61
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ
2 цагийн өмнө 49
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
3 цагийн өмнө 20
Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
3 цагийн өмнө 64
Дэлхийн кино урлагт урт хэмжээний бүтээлүүд давамгайлах болжээ
3 цагийн өмнө 53
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2026-11-05 75
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2026-11-05 75
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2026-11-05 33
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
2026-11-05 81
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2026-11-05 34
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 38
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
2026-11-05 75
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
2026-11-05 81
1 / 1