2026.11.24 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.11.24/ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар албан даалгаварт "Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас санал болгож буй төсвийн дэмжлэгийн зээл авах асуудлыг судалж, хэрэгжүүлэх" асуудлыг Сангийн сайдад даалгасан. Энэ хүрээнд асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулсан байна. 



Ойрх Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.9 хувьтай тэнцэх буюу өмнөх оны өсөлтөөс 0.6 нэгж хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Геополитикийн нөхцөл байдлын ээдрээтэй энэ үед гадаад валютын нөөцийг тогтвортой болгох, эрсдэлийг хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөж байсныг хэлэлцээрийн үр дүнд 200.0 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн гэдгийг Сангийн сайд танилцуулав.



Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх, хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй аж.


Мөн тус банктай хөтөлбөр боловсруулсны үр дүнд Монгол Улс Болзошгүй гамшгийн үеийн эрсдэлийн санхүүжилтийн хүрээнд 250.0 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, уг санхүүжилтийн шугамыг нээснээр байгаль цаг уурын гамшиг нүүрэлсэн тохиолдолд эрсдэлийн үед яаралтай санхүүжилтийг гаргахад бэлэн байдлыг хангахад чиглэсэн гэдгийг Сангийн сайд тодотгосон юм.



Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
1 цагийн өмнө 44
Бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна
1 цагийн өмнө 11
Техникийн хяналтын үзлэгийн төв шинэ тоног төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
1 цагийн өмнө 12
Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
1 цагийн өмнө 46
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 49
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2 цагийн өмнө 19
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
3 цагийн өмнө 54
Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
3 цагийн өмнө 19
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав
3 цагийн өмнө 51
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
5 цагийн өмнө 61
“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
5 цагийн өмнө 29
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
5 цагийн өмнө 24
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
5 цагийн өмнө 26
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
5 цагийн өмнө 23
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
5 цагийн өмнө 25
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө
6 цагийн өмнө 28
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
6 цагийн өмнө 23
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
6 цагийн өмнө 28
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
6 цагийн өмнө 69
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
7 цагийн өмнө 70
1 / 1