2026.11.24 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй уг хуулиар иргэний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байгаа нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа авто зогсоолын татварыг ялгамжтай авч үздэггүй байна. Ялангуяа амьжиргааны өртөг нэмэгдэн иргэдийн худалдан авах чадварт дарамт учирч байгаа энэ үед татварын бодлого өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган үзэх шаардлагатай байгаа аж.

Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгад чиглэсэн гэдгийг А.Ганбаатар гишүүн энэ үеэр онцлов.

1.jpg

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг чөлөөлөхөд 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөхөөр байгаа аж.

Хуулийн төслийн хүрээнд авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй аж. Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилж байгаа бол зөвхөн өөрийн сонгосон нэг нь чөлөөлөгдөж, үлдсэн авто зогсоолуудын татвар хэвээр үлдэх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа авто зогсоол уг чөлөөлөлтөд хамрагдахгүй аж.

Ийнхүү чөлөөлөлтийг нэг авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгөөр хязгаарласнаар тухайн өрхөд татварын бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ олон үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд татварын давуу байдал үүсэхгүй юм байна.

Автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбайг зориулалтын бусаар ашиглах дарамтыг бууруулах ач холбогдолтой. Иймээс зориулалтын авто зогсоол ашиглахыг хот байгуулалтын бодлогоор дэмжихийн зэрэгцээ өрхийн хэрэглээний нэг авто зогсоолд татварын хязгаарлагдмал чөлөөлөлт үзүүлэх нь бодлогын хувьд харилцан нийцтэй гэж төсөл санаачлагч үзжээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
28 мин өмнө 37
Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
29 мин өмнө 5
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав
39 мин өмнө 37
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
2 цагийн өмнө 54
“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
3 цагийн өмнө 20
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
3 цагийн өмнө 16
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
3 цагийн өмнө 21
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
3 цагийн өмнө 18
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
3 цагийн өмнө 17
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө
3 цагийн өмнө 19
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
3 цагийн өмнө 18
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
3 цагийн өмнө 20
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
4 цагийн өмнө 61
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
4 цагийн өмнө 62
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-11-23 93
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-11-23 79
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
2026-11-23 66
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
2026-11-23 43
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
2026-11-23 45
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-11-23 77
1 / 1