2026.11.24 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав

БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 24-нд тус улсад мэдээллийн технологи, дата анализ, электроник, экологи, хими, биологи, нанотехнологи, эдийн засгийн инженерчлэл, байгаль орчин, уур амьсгал, эрчим хүч, спортын салбарт ажиллаж буй монгол залуусын төлөөлөлтэй уулзаж, ярилцаж, санал бодлыг нь сонсов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, БНСУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, гадаадын улс орнуудад нарийн мэргэжлээр ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орны хөгжилд хэрхэн үр дүнтэй ашиглах, тэдний оролцоог нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар санал солилцов.

Уулзалтад оролцсон эрдэмтэн, судлаач, шинжээч, менежер залуус эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа улс эх орныхоо хөгжилд зориулах, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байдгаа илэрхийлж, тус бүрийн салбар чиглэлээрх Монгол дахь нөхцөл байдлыг сайжруулах, тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал, шийдлээ танилцуулав. Тэд өөрсдийн хүсэл сонирхлоо бодит ажил болгох үүднээс эрмэлзлээ Солонгос дахь монголчуудын нийгэмлэг байгуулж, ЭСЯ-тай хамтран эрдэм шинжилгээний илтгэл танилцуулах, хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.

Сайд Б.Батцэцэг тэдний хүсэл зориг, санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв.


Сэтгэгдэл 0
0/1000
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
28 мин өмнө 37
Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
29 мин өмнө 5
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав
39 мин өмнө 38
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
2 цагийн өмнө 54
“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
3 цагийн өмнө 20
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
3 цагийн өмнө 16
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
3 цагийн өмнө 21
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
3 цагийн өмнө 18
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
3 цагийн өмнө 17
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө
3 цагийн өмнө 19
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
3 цагийн өмнө 18
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
3 цагийн өмнө 20
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
4 цагийн өмнө 61
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
4 цагийн өмнө 62
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-11-23 93
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-11-23 79
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
2026-11-23 66
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
2026-11-23 43
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
2026-11-23 45
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-11-23 77
1 / 1