2026.09.09 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
2 цагийн өмнө 56

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

"Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав.

Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.

Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.

2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
1 цагийн өмнө 51
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
1 цагийн өмнө 36
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна
1 цагийн өмнө 40
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
2 цагийн өмнө 57
ЗГ: Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
2 цагийн өмнө 6
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
2 цагийн өмнө 45
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа
3 цагийн өмнө 38
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
3 цагийн өмнө 8
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна
4 цагийн өмнө 48
Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
4 цагийн өмнө 47
Түлш, хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурчээ
4 цагийн өмнө 11
ХБНГУ-ын Саксони муж улстай боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
5 цагийн өмнө 9
Будапештын "Их дуулга"-д Монголын 10 жүдоч зодоглоно
5 цагийн өмнө 11
Засгийн газар хуралдаж байна
5 цагийн өмнө 15
“Мөнгийг тань өсгөж өгнө”, “богино хугацаанд хурдан, амархан мөнгөтэй болно” гэх мэтээр санал тавьсан тохиолдолд сайтар нягтлахыг анхаарууллаа
5 цагийн өмнө 11
С.Молор-Эрдэнийг суллах үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ
5 цагийн өмнө 14
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
5 цагийн өмнө 102
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
6 цагийн өмнө 49
Ухаалаг утасны болон И Монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой
7 цагийн өмнө 49
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
7 цагийн өмнө 13
1 / 1