2026.10.24 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна

Бүс нутагт чиглэсэн нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад худалдааны чанартай хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, зорилтуудыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймаг болон Монгол Улсын Дорнод аймгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, Хянган аймгийн ноолуур, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний Монгол Улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” — Хянган аймаг–Монгол Улсын Дорнод аймгийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг 10 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулна.

“Ноолуураар холбогдсон тал нутаг , Чанартай Хянган — Хятад, Монголын ноолуур, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ боломж” сэдвийн дор зохион байгуулагдах энэхүү арга хэмжээг Хянган аймгийн Худалдааны явдал боомтын товчоо санаачлан зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хоёр улсын төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн нийт 60 орчим төлөөлөгч оролцож, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг холбох, худалдааны хэлэлцээ хийх, аж ахуйн нэгж хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, газар дээр нь танилцах зэрэг чиглэлээр бодитой хамтын ажиллагаа өрнүүлнэ.

Энэхүү арга хэмжээ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна
49 мин өмнө 49
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 69
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 26
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 24
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 66
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 22
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 54
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 26
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 63
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 25
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 22
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 24
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 62
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 62
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
2026-10-23 62
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
2026-10-23 62
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
2026-10-23 58
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
2026-10-23 24
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
2026-10-23 24
1 / 1