2026.09.21 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
ЭЛЕКТРОН БОЛОН ХАЛААДАГ ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 99 ХУВИЙГ ХОРИГЛОНО
2 цагийн өмнө 22

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнд тамхинаас өөр амт, үнэр оруулахыг хориглох зохицуулалт тусгажээ[G1] .

Энэ заалт[G2]  батлагдвал Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа электрон болон халаадаг тамхины бүтээгдэхүүний бараг бүх төрөл хоригт орно. Учир нь электрон тамхины бүтээгдэхүүний ойролцоогоор 95 хувь, халаадаг тамхины 70–80 хувь нь ментол, жимс, амттан болон бусад төрлийн амт, үнэрийн сонголттой байна.

Хуулийн төсөлд зөвхөн шингэний амтыг бус, тамхи, татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, эд ангид тамхинаас өөр амт, үнэр нэмэхийг бүхэлд нь хориглохоор томьёолжээ. Ийм өргөн хүрээтэй заалт хэрэгжсэнээр хэрэглэгчдийн сонгож байгаа электрон болон халаадаг тамхины нэр төрөл зах зээлийн тооцоогоор 99 хүртэл хувиар хязгаарлагдах эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хэрэглэгчдэд дараах сонголтууд бараг үлдэхгүй:

  • Жимс, жимсгэнийн амттай электрон тамхи
  • Ментол, гаатай төрлүүд
  • Амттан, ундааны төрлийн амтууд
  • Капсул болон холимог амттай бүтээгдэхүүн
  • Ментол, анхилуун болон бусад амттай халаадаг тамхины стикууд
  • Амт, үнэр агуулсан төхөөрөмж, капсул, дагалдах хэрэгсэл

Харин шатаж, утаа, нүүрстөрөгчийн дутуу исэл болон давирхай үүсгэдэг уламжлалт янжуур тамхи зах зээлд хэвээр үлдэнэ.

Ингэснээр бодлогын үр дүн нь “тамхины хэрэглээг бууруулах” бус, харин шаталтгүй бүтээгдэхүүний сонголтыг хааж, хэрэглэгчдийг утаат янжуур руу буцаахад хүргэж болзошгүй байна.

Хориг хэрэглээг алга болгох уу?

Хэрэглэгчдийн эрэлт хууль баталснаар шууд алга болдоггүй. Хууль ёсны зах зээлээс бүтээгдэхүүнийг хассан ч эрэлт нь дараах хэлбэрт шилжих эрсдэлтэй:

  • хууль бус импорт, далд худалдаа;
  • гарал үүсэл, найрлага нь тодорхойгүй бүтээгдэхүүн;
  • сошиал сүлжээ, хүргэлтийн худалдаа;
  • хил дамнасан жижиглэнгийн наймаа;
  • хэрэглэгчид утаат янжуурт эргэн шилжих.

Хамгийн ноцтой нь хууль ёсны бүтээгдэхүүнийг хориглосноор насны хяналт, татвар, бүтээгдэхүүний стандарт, лабораторийн шинжилгээ, импортын бүртгэл зэрэг төрийн хяналтын бүх механизм хамт алдагдана. Хар захын худалдаачин худалдан авагчийн насыг шалгахгүй, татвар төлөхгүй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахгүй.

Асуудал нь амтанд бус, хяналтгүй худалдаанд байна

Хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг бууруулах шаардлагатай. Гэхдээ үүний шийдэл нь насанд хүрсэн хэрэглэгчдийн бүх сонголтыг хориглох биш юм.

Үүний оронд:

  • борлуулагчийг тусгай зөвшөөрөлтэй болгох;
  • иргэний үнэмлэхийг заавал шалгах;
  • насанд хүрээгүй хүнд борлуулсан тохиолдолд өндөр торгууль ногдуулах;
  • давтан зөрчил гаргавал зөвшөөрлийг цуцлах;
  • автомат худалдааны машин болон хүүхдэд чиглэсэн сурталчилгааг хориглох;
  • бүтээгдэхүүний найрлага, никотины агууламжид стандарт тогтоох;
  • хууль бус импорт, цахим худалдаанд бодит хяналт тавих боломжтой.

Хүүхдийг хамгаалах нэрээр электрон болон халаадаг тамхины зах зээлийн 99 хувийг хааж, хамгийн хортой хэрэглээ болох утаат янжуурыг үндсэн сонголт болгон үлдээх нь эрүүл мэндийн оновчтой бодлого гэж үзэхэд хэцүү.

Энэ бол зөвхөн “амт, үнэрийн хориг” биш. Энэ бол зах зээлийн бүтцийг бүхэлд нь өөрчилж, шаталтгүй бүтээгдэхүүнийг шахан гаргаж, утаат янжуур тамхинд бодит давуу байдал олгох зохицуулалт юм.

Хориг асуудлыг шийдэхгүй. Харин хэрэглэгчийг утаат янжуур болон хяналтгүй хар зах гэсэн хоёрхон сонголттой үлдээж болзошгүй. 

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
1 цагийн өмнө 6
Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай үзэгджээ
2 цагийн өмнө 68
ЭЛЕКТРОН БОЛОН ХАЛААДАГ ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 99 ХУВИЙГ ХОРИГЛОНО
2 цагийн өмнө 23
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
2 цагийн өмнө 12
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
3 цагийн өмнө 15
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
3 цагийн өмнө 16
МАН-ын бүлэг: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
3 цагийн өмнө 19
“Гэрт ойр” бага сургууль хичээллэснээр 18 сургуулийн гурван ээлжээр хичээллэх хүндрэл арилжээ
4 цагийн өмнө 47
Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
4 цагийн өмнө 11
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хөгжлийн их хуралд оролцлоо
5 цагийн өмнө 45
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
5 цагийн өмнө 47
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
6 цагийн өмнө 46
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
6 цагийн өмнө 13
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
6 цагийн өмнө 14
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
6 цагийн өмнө 44
Иргэд Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
6 цагийн өмнө 13
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
7 цагийн өмнө 43
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
8 цагийн өмнө 49
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
8 цагийн өмнө 20
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
9 цагийн өмнө 56
1 / 1