2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ.

Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.


Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.


Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.

Сэтгэгдэл 0
0/1000
Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна
42 мин өмнө 42
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
3 цагийн өмнө 53
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
3 цагийн өмнө 56
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ
4 цагийн өмнө 57
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
4 цагийн өмнө 67
“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” хэлэлцүүлэг болж байна
4 цагийн өмнө 66
ХЗДХЯ-НЫ САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
5 цагийн өмнө 25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
6 цагийн өмнө 53
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
6 цагийн өмнө 24
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
6 цагийн өмнө 55
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
6 цагийн өмнө 52
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
6 цагийн өмнө 62
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
7 цагийн өмнө 57
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
7 цагийн өмнө 18
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
7 цагийн өмнө 21
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
7 цагийн өмнө 18
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
7 цагийн өмнө 52
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
8 цагийн өмнө 53
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
9 цагийн өмнө 63
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
9 цагийн өмнө 54
1 / 1