2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Гэрт ойр” бага сургууль хичээллэснээр 18 сургуулийн гурван ээлжээр хичээллэх хүндрэл арилжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор 2026–2027 оны хичээлийн жилд таван дүүрэгт нийт 21 “гэрт ойр, хотхоны бага сургууль” байгуулжээ. Эдгээр сургуульд 1–5 дугаар ангийн 243 бүлгийн 8,637 хүүхэд хамрагдан суралцаж байна.


Улаанбаатар хотод 2025–2026 оны хичээлийн жилд 412,394 суралцагч ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нь 2021–2022 оны хичээлийн жилээс 72 мянга гаруй хүүхдээр өссөн үзүүлэлт юм. Үүний улмаас нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын 67 хувь нь 36-аас дээш хүүхэдтэй бүлэгтэй болж, 1,089 бүлэгт 46-аас дээш сурагч хичээллэж байна.


Сургуулийн ачааллыг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн 300 дугаар тогтоолын дагуу ачаалал багатай төрийн өмчийн цэцэрлэгийн барилгыг ашиглах, сургалтын зориулалттай хувийн хэвшлийн барилга байгууламжийг түрээслэх арга хэмжээг хэрэгжүүлжээ.


Ингэснээр төрийн өмчийн цэцэрлэгийн таван байр болон иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлийн 16 байрыг ашиглан нийт 21 бага сургуулийг ажиллуулж эхэлсэн байна.


Энэ арга хэмжээний үр дүнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсан 18 сургуулийн 7,587 суралцагч гэрт ойр, хотхоны бага сургуульд хамрагдаж, тухайн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэх боломж бүрджээ.


Мөн эдгээр сургуулийн үндсэн бүлэг дүүргэлтийн дундаж өмнөх хичээлийн жилд 44.34 байсан бол 40.26 болж буурсан байна. Харин шинээр ажиллаж буй 21 “гэрт ойр” сургуулийн бүлэг дүүргэлтийн дундаж 36 хүүхэд байгаа аж.


“Гэрт ойр сургууль” арга хэмжээ нь бага ангийн сурагчдыг оршин суугаа газарт нь ойр сургах, хүүхдийн өдөр тутмын зорчих хугацаа болон замын хөдөлгөөний эрсдэлийг бууруулахын зэрэгцээ төвлөрсөн том сургуулиудын ачаалал, оргил цагийн түгжрэлийг бууруулах зорилготой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2 цагийн өмнө 50
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2 цагийн өмнө 56
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2 цагийн өмнө 21
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
4 цагийн өмнө 66
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
4 цагийн өмнө 23
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
5 цагийн өмнө 27
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
5 цагийн өмнө 65
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
6 цагийн өмнө 72
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
6 цагийн өмнө 63
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
7 цагийн өмнө 66
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
8 цагийн өмнө 64
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
8 цагийн өмнө 66
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
9 цагийн өмнө 60
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
10 цагийн өмнө 29
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
10 цагийн өмнө 29
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
10 цагийн өмнө 67
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
11 цагийн өмнө 63
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
2026-11-05 31
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
2026-11-05 76
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 78
1 / 1