2026.09.18 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
1 цагийн өмнө 40

2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 245,108 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаж, вакцинжуулалтын хамралт 49 хувьд хүрээд байна.

Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 53.8 хувьтай байгаа бол орон нутагт 42.3 хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан дүүрэг 67.0 хувь, Хан-Уул дүүрэг 62.5 хувь, Багахангай дүүрэг 57.6 хувийн хамралттай байгаа бол орон нутгаас Сэлэнгэ аймаг 58.6 хувь, Дорноговь 58.3 хувь, Архангай 56.9 хувь, Ховд 54.4 хувь, Орхон 52.4 хувийн хамралтад хүрээд байна.

Томуугийн улирал эхлэхээс өмнө зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 6 сар–1 насны хүүхдийн томуугийн вакцинжуулалтын хамралт 22.4 хувь, 1–2 насных 21.9 хувь, 3-6 насных 61.3 хувьтай байна. Иймд томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулж, халдвараас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Иргэдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан ажиллаж буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэдийн оролцоо чухал байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
5 мин өмнө 31
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
33 мин өмнө 0
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
44 мин өмнө 2
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
47 мин өмнө 2
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
49 мин өмнө 32
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
1 цагийн өмнө 41
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
2 цагийн өмнө 37
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
2 цагийн өмнө 9
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн өмнө 40
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
2 цагийн өмнө 41
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
2 цагийн өмнө 8
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
2 цагийн өмнө 10
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
2 цагийн өмнө 43
Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
4 цагийн өмнө 11
Солонготын даваанд гулгаа, шалбааг үүссэн байна
4 цагийн өмнө 46
Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа
5 цагийн өмнө 11
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, түншлэлийг өргөжүүлнэ
5 цагийн өмнө 11
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
5 цагийн өмнө 13
Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
5 цагийн өмнө 14
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
5 цагийн өмнө 46
1 / 1