УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.09.21/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
2.Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгээр нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудал шийдвэрлэх нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал үндсэн зохицуулалтыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд “Улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэж тусгасан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.
Эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол орон нутгийн эрчим хүчний дутагдал, эдийн засаг тэлэх боломжгүйг бүлгийн гишүүд тодотгов. Түүнчлэн гишүүд Оюутолгойн ногдол ашгийг урсгал зардалд зарцуулахгүй байхаар тусгасныг дэмжиж байгаагаа хэллээ.</p>
Одоогоор сэтгэгдэл алга.