2026.11.03 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина

Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааны шалгалт 750 кг жинтэй ачаа бүхий кабины туршилтаар өнөөдөр үргэлжилнэ.

Энэ хүрээнд системийн моторын тоормос болон аюулгүйн тоормосуудыг зориудаар ажиллуулах юм байна.

Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсолт хийх зэрэг тохиолдол гарна. Энэ бол системийн аюулгүй ажиллагааны туршилтын нэг хэсэг гэдгийг “Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер тодотголоо.

Тэрбээр мөн “Надаас ярилцлага авч буй хүмүүсийн асуулт болон олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээс харахад гэнэтийн эвдрэл, гэмтэл осолд нэлээдгүй санаа зовж байгаа нь анзаарагдаж байна. Бид дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн, мөн зуны улиралд хэт халуун уур амьсгалтай улс орнууд зэрэг эрс тэс уур амьсгалтай улсуудад хэрэгжүүлж байсан. Эдгээр улсад ямар нэгэн аюул осолгүйгээр системүүд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Манай төслийн бүх ажил стандартын дагуу, шат дараатай хийгдэж байгаа бөгөөд эхний туршилтууд амжилттай явагдаж байна. Ачаатай буюу 750 кг-ийн даац бүхий кабины туршилтуудыг амжилттай дуусгаснаар төслийн ажил маань дуусах шатандаа орно. Тиймээс та бүхэн ямар нэгэн зүйлд санаа зоволгүй, манай дүүжин замын тээврээр үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.

Ган татлага мөствөл яах вэ

Мөн тэрбээр “Ган татлага дээр мөс тогтвол яах вэ гэж нэлээдгүй асууж байна. Мөс, цасыг гар аргаар хайлуулах, зайлуулах боломжгүй. Учир нь тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй. Мөн буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Пома групп нь Монголтой ижил, мөн Монголоос ч хүйтэн цаг агаартай улс орнуудад ийм системийг барьж ашиглалтад оруулсан” гэв.

Тог тасарвал яах вэ

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Ган татлагад кабин явж байх үед цахилгаан тасарвал нөөц генератор ажиллана. Жишээлбэл, кабинууд ган татлага дээр тог тасарч зогсвол нөөц генератор ажиллаж зорчигчдыг буудалд хүргэнэ. Үйлчлүүлэгчдийг сандаргахгүйн тулд бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай мэдээллийг уг холбоогоор дамжуулан зорчигчдод шуурхай зөвлөмж мэдээлэл өгнө. Нөөц генаратор ажилласнаар үйлчлүүлэгчдийг зогсоол дээр аюулгүй хүргэнэ” гэлээ.


Сэтгэгдэл 0
0/1000
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
47 мин өмнө 40
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
49 мин өмнө 8
АТГ: Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
53 мин өмнө 42
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгаа дуусжээ
56 мин өмнө 36
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина
1 цагийн өмнө 48
Сувилахуйн дөрөв дэх удаагийн олон улсын симпозиум зохион байгуулагдана
1 цагийн өмнө 43
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
1 цагийн өмнө 57
Томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна
2 цагийн өмнө 49
Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна
2026-11-02 84
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
2026-11-02 66
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
2026-11-02 68
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ
2026-11-02 66
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
2026-11-02 76
“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” хэлэлцүүлэг болж байна
2026-11-02 76
ХЗДХЯ-НЫ САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-11-02 33
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
2026-11-02 62
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
2026-11-02 33
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
2026-11-02 66
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
2026-11-02 64
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
2026-11-02 72
1 / 1