Канад улсад хууль бус янжуур тамхины худалдаа эрчимтэй өсөж, 2023–2025 онд 2.75 тэрбум хүртэлх канад долларын татварын боломжит орлого алдагдсан тухай National Post мэдээлжээ.
EY Canada байгууллагын судалгаагаар Онтарио мужийн янжуур тамхины зах зээлийн 42–53 хувь, Бритиш Колумби мужийн 33–46 хувийг хууль бус бүтээгдэхүүн эзэлж байна. Өндөр татвар, хууль ёсны болон хууль бус бүтээгдэхүүний үнийн зөрүү нь энэ нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй аж.
Харин Монгол Улс жил бүр тамхины бүтээгдэхүүнээс төвлөрүүлдэг 300 орчим тэрбум төгрөгийн татварын орлогоо алдах эрсдэлтэй тулгарч байна.
Учир нь манай улсын тамхин бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнхийг амт, үнэртэй бүтээгдэхүүн бүрдүүлдэг байхад шинээр баталсан хуулиар амт, үнэрийг хориглосон.
Хэрэглэгчдийн эрэлт хэвээр байхад хууль ёсны худалдааг хязгаарлавал хууль бус зах зээл тэлэх, татварын орлого буурах эрсдэл үүснэ.
Татвар нэмэгдүүлснээр төсвийн орлого өснө гэж тооцсон ч татвар төлдөг хууль ёсны зах зээлээ хумивал одоогийн 300 тэрбум төгрөгөө ч бүрэн төвлөрүүлж чадахгүйд хүрч болзошгүй.
Канадын жишээ нэг зүйлийг анхааруулж байна. Хэрэглэгчдийн эрэлт арилаагүй байхад хууль ёсны зах зээлийг хязгаарлах нь татварын орлогыг нэмэгдүүлэх бус, хууль бус худалдаанд боломж олгох эрсдэлтэй.
Эх сурвалж: National Post, EY Canada судалгаа, 2026 он.