2026.09.21 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн наадмын эрэгтэйчүүдийн өрсөлдөөн анхаарлын төвд байгаа нь Олимпын болон Дэлхийн аваргууд олноор өрсөлдөхтэй холбоотой.


Токиогийн Олимпын үнэмлэхүй аварга Дайки Хашимото, нутаг нэгтнийхээ амжилтыг “Парис-2024” Олимпын наадамд давтсан Шинносукэ Ока нар хоёулаа Нагояд ирээд байгаа.


Японы багийн гол өрсөлдөгч БНХАУ-ын баг хүчтэй бүрэлдэхүүн илгээснийг суга савлуурын дасгалд Олимпын хошой, Дэлхийн 6 удаагийн аварга Зөү Жинюань, Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Жан Бохэн гэсэн “том нэрс” харуулж байна.


Япон-Хятадын өрсөлдөөний голоор сүүлийн үед хүч түрэн орж ирж буй Олимпын хошой аварга Филиппиний Карлос Юло мөн энэ наадмын том оддын нэг юм. Үдээс өмнө Карлос Юло хамгийн сүүлд, савлуурын дасгалын үед том алдаа гаргаж унаснаар өөрийн төрсөн дүү Карл Юлод тэргүүллээ алдсан нь тэмцээний дуулиан боллоо.


Манай улсыг төлөөлөн ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин, ОУХМ Эрхэмбаярын Өсөхбаяр нар Олимпын аваргуудтай өрсөлдөөнөө эхлүүллээ. Спортын гимнастикийн үндсэн 6 дасгалд бүгдэд нь оролцож буй ОУХМ Э.Өсөхбаяр одоогоор нийлбэр 73.731 оноотой үнэмлэхүй аваргын өрсөлдөөний 4 дүгээрт байрт бичигдэж байна. Манай тамирчин чөлөөт хөдөлгөөний дасгалд 13.433 оноогоор 3-дугаар байрыг хадгалж байгаа бөгөөд үдээс хойш бүх тамирчид дасгалаа гүйцэтгэсний дараагар шилдэг 8-д шалгарвал медалийн төлөө өрсөлдөх юм.


Харин Дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Д.Энхтүвшин 3 дасгалд өрсөлдөж, чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морины дасгалд 6-дугаар байр, харайлтын төрөлд 7-дугаар байрт бичигдэн, үдээс хойш үр дүнгээс хамааран медалийн өрсөлдөөнд үлдэх эсэх нь шийдэгдэх юм.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн 3 жилд өсжээ
30 мин өмнө 1
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хөгжлийн их хуралд оролцлоо
53 мин өмнө 35
Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо
58 мин өмнө 35
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
2 цагийн өмнө 41
“Айчи Нагояа-2026”: Олимпын аваргууд өрсөлдөх спортын гимнастикийн тэмцээн эхэллээ
2 цагийн өмнө 7
"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр орой нээнэ
2 цагийн өмнө 7
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
2 цагийн өмнө 40
Иргэд Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
2 цагийн өмнө 8
Азийн XX наадмаас С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ
3 цагийн өмнө 36
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
4 цагийн өмнө 44
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
4 цагийн өмнө 15
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт үргэлжилж байна
5 цагийн өмнө 50
Элчин сайд Л.Өлзийт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
5 цагийн өмнө 11
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
5 цагийн өмнө 12
Г.Уртнасан шигшээ шатанд 10-р байр эзэллээ
5 цагийн өмнө 14
Хүнсний хэрэгцээнд 15–20 мянган тонн мах бэлтгэн нөөцөлнө
5 цагийн өмнө 13
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
5 цагийн өмнө 14
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
6 цагийн өмнө 13
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
6 цагийн өмнө 47
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ
6 цагийн өмнө 47
1 / 1