2026.09.18 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тогтвортой дэд бүтцийн салбар хариуцсан захирал Харри Бойд-Карпентер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг үзүүлж, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж буй Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны саналаа дэвшүүлэв.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилтийн механизм, хотын дэд бүтцийн төслүүдийн талаарх туршлагаа хуваалцлаа. Талууд хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, цаашдын бодит боломж, шинэ санаачилгуудыг дэвшүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4 га талбайд 712 айлын нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих төслийн талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
1 цагийн өмнө 4
Солонготын даваанд гулгаа, шалбааг үүссэн байна
1 цагийн өмнө 36
Л.Энх-амгалан Азийн Хүний Хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 3
Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, түншлэлийг өргөжүүлнэ
1 цагийн өмнө 2
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
1 цагийн өмнө 5
Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
1 цагийн өмнө 8
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
1 цагийн өмнө 41
“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд шинжээчидтэй санал солилцов
2 цагийн өмнө 11
Автомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ
2 цагийн өмнө 43
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол хийнэ
2 цагийн өмнө 39
Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
3 цагийн өмнө 44
Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
2026-09-17 89
2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой
2026-09-17 62
"Мянган инженер" хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл 2026" арга хэмжээ боллоо
2026-09-17 16
Монголын уул уурхайн төслүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцлоо
2026-09-17 17
Төрийн байгууллагын тусгай дугаарын үйлчилгээний хүртээмжтэй холбоотой гомдол нэмэгдэж байна
2026-09-17 52
НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ
2026-09-17 53
Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ
2026-09-17 56
Ой, хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхааръя
2026-09-17 20
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
2026-09-17 47
1 / 1