2026.09.09 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.09) хүрэлцэн ирлээ.


Хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан болон албаны бусад хүмүүс угтан авав.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-тай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойгэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна
15 мин өмнө 32
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
19 мин өмнө 0
ЗГ: Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
23 мин өмнө 0
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
26 мин өмнө 0
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маныг угтан авлаа
1 цагийн өмнө 35
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
1 цагийн өмнө 4
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна
2 цагийн өмнө 46
Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
3 цагийн өмнө 44
Түлш, хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурчээ
3 цагийн өмнө 9
ХБНГУ-ын Саксони муж улстай боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
3 цагийн өмнө 6
Будапештын "Их дуулга"-д Монголын 10 жүдоч зодоглоно
3 цагийн өмнө 10
Засгийн газар хуралдаж байна
3 цагийн өмнө 13
“Мөнгийг тань өсгөж өгнө”, “богино хугацаанд хурдан, амархан мөнгөтэй болно” гэх мэтээр санал тавьсан тохиолдолд сайтар нягтлахыг анхаарууллаа
3 цагийн өмнө 9
С.Молор-Эрдэнийг суллах үндэслэлгүй гэж үзэн, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ
3 цагийн өмнө 12
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
3 цагийн өмнө 98
Монголын боксын Үндэсний шигшээ баг эх орноосоо мордлоо
5 цагийн өмнө 47
Ухаалаг утасны болон И Монголиа апплейкшны Emergency SOS системээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой
5 цагийн өмнө 49
ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав
5 цагийн өмнө 13
БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
5 цагийн өмнө 13
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа
5 цагийн өмнө 7
1 / 1