2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-18 61

“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан 110 оюутан батламжаа гардаж авлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оюутнуудад батламжийг нь гардуулж, сурлагын амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон сан”-гийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Бүрэн тэтгэлэгт хөтөлбөр нь нэг удаагийн дэмжлэг бус, залуусын ирээдүй, улс орны хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг тодотголоо.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд өннгөрсөн жил эхний 100 оюутан бүрэн тэтгэлэг авч, манай улсын дөрвөн их сургуульд сонгосон мэргэжлээрээ суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон юм.

Энэ дагуу “Ниппон сан”, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна.

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 1,000 оюутныг сургаж бэлтгэхэд 5 сая гаруй ам.доллар зарцуулна.

Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи /, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС / Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал /, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.



Сэтгэгдэл 0
0/1000
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
1 цагийн өмнө 46
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
1 цагийн өмнө 53
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ
2 цагийн өмнө 54
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
3 цагийн өмнө 64
“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” хэлэлцүүлэг болж байна
3 цагийн өмнө 65
ХЗДХЯ-НЫ САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
3 цагийн өмнө 23
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
4 цагийн өмнө 51
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
4 цагийн өмнө 22
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
4 цагийн өмнө 51
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
4 цагийн өмнө 51
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
4 цагийн өмнө 61
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
5 цагийн өмнө 57
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
5 цагийн өмнө 17
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
5 цагийн өмнө 20
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
5 цагийн өмнө 18
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
5 цагийн өмнө 52
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
6 цагийн өмнө 53
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
7 цагийн өмнө 63
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
8 цагийн өмнө 54
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
8 цагийн өмнө 59
1 / 1