Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Томас Графыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Элчин сайд Томас Графт Элчин сайдаар томилогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд баяр хүргэж, сүүлийн жилүүдэд Монгол-Германы соёлын салбарын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзлэх болсныг онцлон тэмдэглэв.
Талууд уулзалтаар хоёр улсад соёл, урлагийн арга хэмжээ, аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, хөл бөмбөгийн дасгалжуулагч, тамирчдын солилцоо, хамтарсан бэлтгэл, сургуулилт зохион байгуулах талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд 2026 оны 10 дугаар сард Берлин хотноо дэлгэгдэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь соёлын салбарын хамтын ажиллагааны чухал үйл ажиллагаа болоод зогсохгүй Европын жуулчдад Монгол Улсыг сурталчлах ач холбогдолтойг онцолж, цаашид соёл, урлаг, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар тогтлоо.
Одоогоор сэтгэгдэл алга.