2026.10.24 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.


Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.

Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.


Сэтгэгдэл 0
0/1000
Дорнод аймагт БНХАУ-н ӨМӨЗО-ны Хянган аймгийн 2026 оны “Монгол худалдаачдын Торгоны замын аялал” эдийн засаг, худалдааны үзэсгэлэн, хамтын ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна
2 цагийн өмнө 61
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
2026-10-23 69
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
2026-10-23 27
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026-10-23 26
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
2026-10-23 67
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
2026-10-23 23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
2026-10-23 22
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
2026-10-23 54
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2026-10-23 27
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2026-10-23 63
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 25
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2026-10-23 22
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-10-23 25
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2026-10-23 67
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2026-10-23 62
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
2026-10-23 63
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
2026-10-23 62
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
2026-10-23 59
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
2026-10-23 24
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
2026-10-23 26
1 / 1