2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай үзэгджээ

2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 05:40 цагийн үед Улиастай голын гүүр Адам, Ева-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 11, 20, 28, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын дагуу, Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Гачуурт орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 7 автомашин, 20 гаруй албан хаагч ажиллаж байна.

Эрэн хайх ажиллагаанд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

Иймд тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг болон зорчиж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Баавгайтай тааралдсан тохиолдолд ойртож болохгүй. Аль болох тайван байж, аюулгүй зай барин тухайн газраас холдоно уу.
  2. Баавгайг хөөж, үргээх, чанга дуу чимээ гарган цочоох, айлгахгүй байх. Өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхаарна уу.
  3. Зураг авах, бичлэг хийхээр ойртохгүй байх.
  4. Хүүхэд болон өндөр настай иргэдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх. Ялангуяа ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу.
  5. Баавгайн талаарх мэдээлэл, мөр, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлнэ үү.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаа тул тус бүс орчимд баавгай харсан тохиолдолд:

☎️ 11-310005

☎️ 102

☎️ 77070840

☎️ 72720303 дугаарын утсанд тус тус мэдээлэл өгч, хамтран ажиллана уу.

Ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, нөхцөл байдал тогтворжих хүртэл ой, уулын бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
16 мин өмнө 39
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
47 мин өмнө 11
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
1 цагийн өмнө 60
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
2 цагийн өмнө 17
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2 цагийн өмнө 24
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
3 цагийн өмнө 60
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
4 цагийн өмнө 71
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
4 цагийн өмнө 60
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
5 цагийн өмнө 62
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
5 цагийн өмнө 61
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
6 цагийн өмнө 62
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
7 цагийн өмнө 58
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
8 цагийн өмнө 28
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
8 цагийн өмнө 28
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
8 цагийн өмнө 66
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
9 цагийн өмнө 61
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
10 цагийн өмнө 29
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
10 цагийн өмнө 72
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
10 цагийн өмнө 74
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
10 цагийн өмнө 76
1 / 1