2026.11.05 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин

2026-09-21 51

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр /2026.09.21/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зүүн кампуст ажиллаж, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулсан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ур чадварын сургалтын төв, робот мэс заслын сургалтын төв, шинэ технологийн үзэсгэлэн, багшийн эрүүл мэндийг дэмжих төв, эмнэлзүйн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ: “Эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт хөрөнгө бол барилга, тоног төхөөрөмжөөс илүүтэй мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүний нөөц. Эмчийг зөвхөн танхимд бэлтгэх боломжгүй. Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо. Тэрбээр их сургуулийн эмнэлэг нь оюутнаас эхлээд резидент эмч, төрөлжсөн мэргэжилтэн хүртэл тасралтгүй суралцаж, хөгжих үндсэн орчин байх ёстойг тэмдэглэв. Мөн Дээд боловсролын тухай хуульд анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг их сургууль их сургуулийн эмнэлэгтэй байхаар заасан тул Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛНЭ

Монгол-Японы эмнэлэг нь Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА болон Японы их, дээд сургууль, эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна сургалт, судалгааны чухал орчин болж байна. Тус эмнэлэгт эпилепси, гемофили, нойрны эмгэгийн төрөлжсөн төвүүд, зүрхний хэм алдагдал, тархины харвалт, сэргээн засах эмчилгээ, үений дурангийн болон робот мэс засал зэрэг өндөр ур чадвар, дэвшилтэт технологи шаардсан тусламж үйлчилгээг хөгжүүлж байна. Мөн үйлчлүүлэгчийг дэмжих алба, орны менежмент зэрэг тогтолцоог хэрэгжүүлж байгаа нь өвчтөн эмнэлэгт хандахаас эхлээд оношилгоо, эмчилгээ, эмнэлгээс гарах хүртэлх тусламж үйлчилгээний үйл явцыг илүү зохион байгуулалттай, хүн төвтэй болгоход чиглэж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар шинэ технологи нэвтрүүлэх нь өөрөө эцсийн зорилго биш бөгөөд түүнийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэх, үр дүнг судлах, сургалтад нэвтрүүлэх, цаашид бусад эмнэлэгт түгээн дэлгэрүүлэх нь их сургуулийн эмнэлгийн чухал үүрэг болохыг онцоллоо. Тэрбээр: “Бидний зорилго зөвхөн эмнэлэг барих биш — тогтолцоо бий болгох. Зөвхөн мэргэжилтэн бэлтгэх биш — тасралтгүй хөгждөг мэргэжлийн орчин бүрдүүлэх. Зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх биш — түүнийг эзэмшсэн хүний нөөц, мэдлэг, судалгааны чадавхыг бий болгох” хэмээн тодотгов. Цаашид Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС болон анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиуд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйг чадварлаг хүний нөөц, шинжлэх ухаан, инноваци, дэвшилтэт технологи, сайн менежмент, хамгийн гол нь хүн төвтэй тусламж үйлчилгээний зарчимд тулгуурлан хөгжүүлэх нь чухал.

Сэтгэгдэл 0
0/1000
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
2 цагийн өмнө 50
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
2 цагийн өмнө 56
Тамхины компанийн захирал тамхины зах зээлийн дүрмийг бичилцэж байна
2 цагийн өмнө 21
НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ
4 цагийн өмнө 66
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
4 цагийн өмнө 23
Милан хотод нээгдсэн олон улсын үзэсгэлэнд Монголоос үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
5 цагийн өмнө 27
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
5 цагийн өмнө 65
Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна
6 цагийн өмнө 72
Төрийн өмчлөлийн бодлогыг танилцууллаа
6 цагийн өмнө 63
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
7 цагийн өмнө 66
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
7 цагийн өмнө 64
АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
8 цагийн өмнө 66
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
9 цагийн өмнө 60
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
10 цагийн өмнө 29
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
10 цагийн өмнө 29
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
10 цагийн өмнө 67
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
11 цагийн өмнө 63
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
2026-11-05 31
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
2026-11-05 76
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 78
1 / 1