Хэнтий аймгийн Батноров суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын комисс ажиллан, үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн ашиглалтад хүлээн авлаа. Барилгын зураг төслийг “Өсөн үржих” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Бүст-Улаан” ХХК гүйцэтгэсэн байна.
Батноров сумын хэмжээнд цэцэрлэгийн насны зургаан багийн нийт 298 хүүхэд байгаагаас одоогоор 7 бүлэгт 186 хүүхэд суралцаж байна.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхэд багачуудын сурч, хөгжих орчин сайжирч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна.