2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Ромео, Жульетта” балетыг 11 дүгээр сарын 6,8-ны өдрүүдэд тоглоно

49 мин өмнө 8

Монголын сонгодог урлагийг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц уран бүтээлийг бүтээн туурвих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Дуурь бүжгийн эрдмийн театр, Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран 2026 оны 11 дүгээр сарын 6,8-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн ариун нандин хайрын түүхийг өгүүлэх "Ромео, Жульетта” балетыг толилуулах гэж байна.

“Ромео, Жульетта” нь Английн зохиолч Уильям Шекспирийн ижил нэрт эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн, уран зохиол, хөгжмийн зохиомж, найруулга, бүжгийн томоохон цогц бүтээлд тооцогддог дэлхийн сонгодог урлагийн нэрт бүтээлүүдийн нэг юм. Уг бүтээлийн хөгжмийг нь Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев зохиож, хайр дурлал, гэр бүлийн зөрчил, хувь заяа, үзэн ядалтын эмгэнэлт үр дагаврыг бүжгийн хэлээр илэрхийлдэг.

Дэлхийн сонгодог бүтээл болох “Ромео, Жульетта” балетын Ерөнхий найруулагчаар Д.Дашлхагва ажиллаж байна.

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байгаа хэдий ч үзэгчдэд урлагийн боловсрол олгох, сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хайр, хүсэл тэмүүлэл, хувь тавилан, хагацлыг хөгжим, бүжгийн хэлээр өгүүлэх мөнхийн бүтээлийн гайхамшигт аялалд үзэгч та бүхнийг урьж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов
45 мин өмнө 0
“Ромео, Жульетта” балетыг 11 дүгээр сарын 6,8-ны өдрүүдэд тоглоно
49 мин өмнө 9
Хэнтий аймгийн Батноров суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
52 мин өмнө 8
Хустайн байгалийн цогцолборт газар “Green destinations top 100 stories 2026” шалгаруулалтад шалгачээ
56 мин өмнө 40
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
1 цагийн өмнө 38
Гаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын конвенцын хэрэгжилтийг сайжруулна
1 цагийн өмнө 14
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
1 цагийн өмнө 9
"Улаанбаатар" пянз бүтээжээ
1 цагийн өмнө 8
ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байсныг таслан зогсоожээ
2 цагийн өмнө 42
Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл өглөө
2 цагийн өмнө 11
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2 цагийн өмнө 45
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ
2026-10-28 39
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
2026-10-28 63
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
2026-10-28 27
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
2026-10-28 27
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-28 64
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
2026-10-28 36
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
2026-10-28 60
БНСУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН АХЛАХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-10-28 27
ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
2026-10-28 61
1 / 1